Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа”В” продакшны артист “Бид4” хамтлагийнхан дахин нэг шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барихаар зэхжээ.
Энэ удаад тэд “Бид4” цомогтоо багтсан “Шүтээн” дууныхаа клипийг дэлгэх юм байна. Уг клипийг “Creative motion” студи бүтээж байгаа бөгөөд зураг авалт тун удахгүй дуусах аж.
