Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Залуучуудын өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх “Mega Skills” төсөл хэрэгжиж байна
Сонгодог уран зохиол

Залуучуудын өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх “Mega Skills” төсөл хэрэгжиж байна

Урлаг Урлаг25/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
af7c11f7-07dd-4e04-97e2-b8c793ffeb9f757087722016-10-25-14-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөгжлийн Полиси төв 27 жилийнхээ ойг угтан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг “Mega Skills” төсөл юм. Уг төсөл нь Монгол залуучуудын өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд 1 жилийн хугацаанд хэрэгжихээр болжээ.

“Mega Skills”-1 сургалт нь 2016. 10. 10-21-ний хооронд явагдсан бөгөөд илтгэх урлаг, харилцааны ур чадвар, хувь хүний маркетинг, амжилт гаргах сэтгэл зүй, ой тогтоолтоо сайжруулах арга, гадаадын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах боломж, ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх, карьер менежмент, имидж бүрдүүлэлт ба хувцаслах урлаг, манлайллын харах өнцөг, үр ашигтай дадал зуршил, гарааны бизнесээ хэрхэн амжилттай эхлүүлэх вэ, эрүүл хооллолт ба идэвхтэй амьдралын хэв маяг сэдвүүдээр нийгэмдээ үлгэр жишээ болсон залуу манлайлагч, сургагч багш нар хичээл орсноороо онцлогтой. Тухайлбал, Залуучуудын Хөгжлийн Полиси төвийн ерөнхий захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар, Franklin Covey сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Сайнбаяр, Монголын Үндэсний Маркетингийн Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа, Premier Tailor ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг нар хичээл орсон юм.

“Mega Skills”-2 сургалт ирэх 11 сараас цуврал байдлаар үргэлжлэх бөгөөд сургалт бүр дахин давтагдашгүй өөрийн онцлогтой байх юм байна.

Залуучуудын хөгжлийн Полиси төв 2016-2021 он хүртэлх 5 жилийнхээ стратеги төлөвлөгөөг гаргасны дагуу 5 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар болсон аж. Үүнд, Залуучуудын бодлого, боловсрол, эрүүл мэнд, оролцоо-өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт гэсэн гол асуудлууд багтаж байгаа юм байна. Цаашид стратеги төлөвлөгөөнд багтсан дээрх 5 чиглэлийн дагуу сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, үндэсний хэмжээний суурь судалгаануудыг явуулахаар төлөвлөжээ.

Mega Skillsтөсөл нь залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.