“Үүрд байг”, “Түүнд”, “Хайртыгаа уучил” зэрэг дуунуудаараа та бүхний танил болсон R&B, Pop залуу дуучин Зоорий буюу Зоригт уран бүтээлийн хамтрагчаараа Universe Best Songs” наадмаас олонд танигдан уран бүтээлээ хийх болсон залуу дуучин А.Хишигдалайг сонгож хэд хэдэн ч уран бүтээл хийгээд амьжсан. Тэгвэл энэ удаад дуучин Зоригт хамтрагчаа залуу реппер N.M.N буюу Номин-гоор сольжээ.
Зохиогч: Урлаг
Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Алтай ятгыг дуурьсгах их ёслол бол дэлхийн хөгжмийн түүхийн талаарх таамгыг нэг тийш болгох үйл явдал юм. Монгол Алтайгаас олдсон хөгжмийн зэмсэг нь 1400 жилийн өмнө бид хөгжмийн өндөр боловсролтой, хөгжим урлах технологитой хүмүүс байжээ гэдгийн баталгаа юм.
Дэлхийн дөрвөн далайн яг голд нь орших Алтайн нурууг орчин цагийн философичид, астрономчид, антроплогичид дэлхийн соёл иргэншлийн нэг өлгий гэж үзэж байна. Цаашдаа хүн төрлөхтний шинэ оюун мандалын иргэншлийн гол цөм нь байх ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлдэг.
Онцгой байдлын ерөнхий газар, МҮОНРТ-ийн хамтран 50 ангит “Нарны жим” олон ангит уран сайхны киног бүтээсэн. Энэхүү кино 5-р сарын 19-ний 22 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч эхлэхээр төлөвлөгдөөд байгаа.
Сүүлийн үед төрийн соёмбо хаана ч хамаагүй залрах болжээ. Эрүүл мэндийн яам, глобал сантай хамтарч хийлгэсэн “соёмботой бэлгэвч” хүртэл хийлгээд авсан юм. Глобал сангийн тусламжтайгаар Монгол Улс ДОХ-ын эсрэг төслийг хэрэгжүүлээд олон жил болж байгаа. Энэ ажлын хүрээнд ДОХ болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгэвч тарааж ирсэн. Харин тус ажлын хүрээнд тараадаг бэлгэвч нь дээр Шинэчлэлийн Засгийн газрын, Эрүүл мэндийн яам маань төрийн тамга тавих ёстой гэж шийдсэн бололтой. Тус шийдвэрийг сайд Н.Удвал мэдсэн л байж таараа. Гэтэл бэлгэвчийг хэрэглээд хогийн сав руу хаядаг гэдгийг хар ухаанаар бодох л хэрэг. Төрийн соёмбыг хогийн саванд хэвтүүлэх л дутлаа гэж үү.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг амьд хөгжмийн “Playtime- 2014” наадам ирэх долдугаар сарын 19,20-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно.
“Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн хүндтэй зочид болох Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр тэргүүтэй эрхэм уран бүтээлчид тайз дүүргэн зогсож үзэгч түмэнтэйгээ мэндчилсээр үзэгчид төдийгүй уран бүтээлчдийг удаан хүлээлгэсэн кино албан ёсоор нээлтээ хийсэн юм
Бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” гүйлтийг ирэх 6-р сарын 7-ны өдөр автомашингүй өдрөөр өглөөний 9.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
“Хайр бол сохор” богино хэмжээний 3D хүүхэлдэйн кино
Монголын кино урлагийн түүхэн замнал гэгээ цацруулсаар мөнхөд үргэлжлэх нь дамжиггүй хэмээн, сэтгүүлч миний бие өчигдөр болсон “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн үеэр цас, бороонд норон бодолхийн зогслоо. Үнэхээр киноны уран бүтээлчид маань бүтээхийн төлөө, бүтээснээ үзэгчиддээ толилуулахын төлөө учирч болох саад бүхнийг даван туулж байдагийн тод илрэл болж цас бороо ээлжлэн орсон сэрүүхэн орой “Тэнгис” кино театрын гадна талбайд тусгайлан зассан ёслолын талбайд уран бүтээлчид маань сэтгэл дүүрэн киноныхоо нээлтийг хийлээ.
