Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Луйвар” киноны уран бүтээлчдийн сэтгэл хөдлөм нээлт
Уртын дуу

“Луйвар” киноны уран бүтээлчдийн сэтгэл хөдлөм нээлт

Урлаг Урлаг13/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Luivar_medee_(59)5339800712014-05-13-11-49[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын кино урлагийн түүхэн замнал гэгээ цацруулсаар мөнхөд үргэлжлэх нь дамжиггүй хэмээн, сэтгүүлч миний бие өчигдөр болсон “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн үеэр цас, бороонд норон бодолхийн зогслоо. Үнэхээр киноны уран бүтээлчид маань бүтээхийн төлөө, бүтээснээ үзэгчиддээ толилуулахын төлөө учирч болох саад бүхнийг даван туулж байдагийн тод илрэл болж цас бороо ээлжлэн орсон сэрүүхэн орой “Тэнгис” кино театрын гадна талбайд тусгайлан зассан ёслолын талбайд уран бүтээлчид маань сэтгэл дүүрэн киноныхоо нээлтийг хийлээ.

   Үе үеийн олон гайхалтай уран бүтээлчид энэхүү ёслолд оролцохдоо хэзээ хэзээнээс илүүтэй догдлон байгаа нь харагдаж байсан бөгөөд тэднийг харж, тэдэнтэй учран золгож шинэхэн уран бүтээлийн өлгийдөн авахаар хүрэлцэн ирсэн үзэгч түмэн тус талбайг дүүргэн байсан нь үнэхээр л Монгол түмэн кино урлагтаа хайртай, дуртай байдгийг харуулж байсан юм. Ингээд гадна талбайд болсон нээлтийн үйл ажиллагаа өндөрлөхөд дотор зааланд мөн л уран бүтээлчид болоод үзэгч түмэн сэтгэлийн жаргалтайгаар учран золгож киногоо үзэхийг тэсэн ядан хүлээсээр танхимд орцгоосон юм. Ийнхүү “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн хүндтэй зочид болох Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр тэргүүтэй эрхэм уран бүтээлчид тайз дүүргэн зогсож үзэгч түмэнтэйгээ мэндчилсээр үзэгчид төдийгүй уран бүтээлчдийг удаан хүлээлгэсэн кино албан ёсоор нээлтээ хийсэн юм. 

   Нэрт найруулагч Б.Балжинням гуай энэхүү уран бүтээл дээр зөвлөхөөр хамтран аижлласан бөгөөд тэрбээр нээлтийн дараа “Би тэднийг сайн бүтээл хийнэ гэдэгт итгэлтэй байсан. Ганц нэг засаж, азлруулах зүйл байлаа. Гэхдээ нээлтэн дээр найруулагч Цогтбаяр хоёрдугаар ангийн тухай дурьдсан. Би хоёрдугаар ангийг заавал хийгээрэй гэж хэлэх байна. Залуус энэ нийгэмд дуугарч байгаагүй сэвдээр мэргэжлийн зохиолчийн хамт хөндөж тавьсанд сэтгэл өндөр байна. Сүүлийн үед кино урлагт зохиол шиг эрэлттэй зүйл байхгүй болоод байгаа. Энэ үед зохиолч С.Пүрэвийг хамтран ажиллаж энэхүү бүтээлийг хийсэнд баярлаж байна” хэмээв. Ийнхүү сайн сэдэв, сайн уран бүтээлчдийн хөдөлмөрийн шимээр бүтсэн “Луйвар” монголын уран сайхны киноны зохиолчоор  найруулагч, СГЗ  Б.Цогтбаяр С.Пүрэв нар ажилласан бол ерөнхий найруулагчаар  СГЗ Б.Цогтбаяр, ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, зөвлөх зураглаачаар Б.Лхагвадорж, ерөнхий зураачаар О.Нямбаваа, продюссерээр Д.Энхжин, хөгжмийн зохиолчоор Б.Одбаяр нарын эрхэм уран бүтээлчид ажиллажээ. Мөн киноны дүрүүдэд МУГЖ Д.Батцэцэг, МУСТА С.Ариунбямба, МУСТА Ч.Ундрал, Ч.Болд, П.Еомжунван, Г.Баярхүү нар тоглосон бөгөөд нээлтэнд хүрэлцэн ирсэн үзэгчид болоод уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авч чадлаа.

Нээлтийн үйл ажиллагааны зурагнууд

      photo Luivarmedee28_zps0c30812f.jpg   photo Luivarmedee34_zps102c7ffb.jpg photo Luivarmedee32_zps1ed36fa3.jpg photo Luivarmedee25_zps38991d60.jpg photo Luivarmedee22_zpsb58f0f57.jpg    photo Luivarmedee30_zps6ed9654c.jpg  photo Luivarmedee31_zps461083dd.jpg  photo Luivarmedee29_zps0042ced6.jpg  photo Luivarmedee21_zpsd0ecb80f.jpg

Нээлтийн үеийн дэлгэрэнгүй фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.