Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн соёмбоор гангарагчид “цог хийморийг” доройтуулж байна
Нийгэм

Төрийн соёмбоор гангарагчид “цог хийморийг” доройтуулж байна

Урлаг Урлаг13/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-38601393342014051312114675479982014-05-13-13-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

Сүүлийн үед төрийн соёмбо хаана ч хамаагүй залрах болжээ. Эрүүл мэндийн яам, глобал сантай хамтарч хийлгэсэн “соёмботой бэлгэвч” хүртэл хийлгээд авсан юм. Глобал сангийн тусламжтайгаар Монгол Улс ДОХ-ын эсрэг төслийг хэрэгжүүлээд олон жил болж байгаа.

Энэ ажлын хүрээнд ДОХ болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгэвч тарааж ирсэн. Харин тус ажлын хүрээнд тараадаг бэлгэвч нь дээр Шинэчлэлийн Засгийн газрын, Эрүүл мэндийн яам маань төрийн тамга тавих ёстой гэж шийдсэн бололтой. Тус шийдвэрийг сайд Н.Удвал мэдсэн л байж таараа. Гэтэл бэлгэвчийг хэрэглээд хогийн сав руу хаядаг гэдгийг хар ухаанаар бодох л хэрэг. Төрийн соёмбыг хогийн саванд хэвтүүлэх л дутлаа гэж үү.

Ийн бэлгэвчийг төрийн алтан соёмбоор тамгалуулсан нь олон хүний дургүйцлийг хүргээд авсан. Тэгвэл саяхан "Universe Best Songs" наадмын хөтлөгч төрийн соёмбоор хийсэн хувцас өмсчээ. Хэдийгээр түүний өмссөн эл хувцсан дээр соёмбо нь дээрээ байгаа хэдий ч олон хүний бухимдлыг дагуулаад буй.

"Төрийн бэлэг тэмдгийн тухай" хуулийн нэгдүгээр бүлэг 2 дугаар зүйлд зааснаар 1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг,далбаа, тамга, дуулал /цаашид "Төрийн бэлгэ тэмдэг" гэх/ мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" гэж заасан байдаг.

Гэтэл хийморь, цог золбоог илэрхийлэгч "Соёмбо"-оор эмэгтэй хүн хувцас хийж өмсөх нь ёс зүйд хэр нийцтэй вэ!

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алан Рикман “Harry Potter”-ын зураг авалтын талбайд хүүхдүүдийг авчирч баярлуулдаг байжээ

14/09/2026

Кристиан Бэйл хүүхдийн асрамжийн төв нээжээ

14/09/2026

Синтия Эриво Торонтогийн кино наадмаар үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

14/09/2026

“Lioness” цувралын гуравдугаар улиралд Зои Салданьягийн дүр үхэхгүй

14/09/2026

Жастин, Хэйли Бибер нар гэрлэсний найман жилийн ойгоо тэмдэглэлээ

14/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.