Зохиогч: Урлаг

Дуунд дуртай дуучин монгол түмэн нэгэн үдшийг эрийн хиймор мандаасан монгол бөхийн өргөөнөө дэндүү сайхан өнгөрүүллээ. Тодруулбал МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүн өнгөрсөн амралтын өдөр тоглогдсон юм. Тус тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын шилдгийн шилдэг дуунуудыг амилуулсан олон алдартай уран бүтээлчид оролцож, түүний хит болсон “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүллээ.

Read More

Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзулыг танихгүй хүн ховор. Урлагийн тайзнаа олон залуусыг шуугиулж чаддаг залуу хайртаараа загврын тайзнаа гялалзаж яваа загвар өмсөгч О.Ариунзулыг сонгосон. Олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо болоод хувийн амьдралаа нуулгүй дэлгэдэг дуучин залуу хайртай бүсгүйгийнхээ өмнө сөгдөн миний эхнэр болооч хэмээн гуйж байсан үеийнхээ зургийг нийтэлж олон нийтэд дэлгэлээ. Тэднийг хамгийн тохирсон хосууд гэж фэнүүд нь үнэлдэг юм. Д.Ана

Read More

Уянгын киноны мастер, эрхэмсэг хатагтай Н.Батцэцэг удахгүй шинэ киноны зураг авалтадаа орохоор киноныхныг доргиож эхлэв. Зүгээр суудаггүй тэрбээр Америкаас монголчуудын тухай цуврал хийж, нутагтаа ирмэгцээ төсөл санаачилж байсан бол энэ удаад эзгүйрсэн орон зайгаа нөхөж часхийсэн уран бүтээл хийхээр ханцуй шамлан оржээ.

Read More

МУКУА-ийн найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” Монголын уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж буй.

Энэхүү киноны гол дүрд тоглосон жүжигчин, МУСТА С.Ариунбямбатай ярилцлаа.

Read More

Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын шинэхэн уран бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ны өдөр кино театруудаар нээлтээ хийхээр боллоо. Хар багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан энэхүү киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм. Мөн гол дүрийн хоёр эрэгтэй жүжигчин хамтарч киноныхоо дуу болох “Кекс идье” дууг дуулсан нь цахим ертөнцийг байлдан дагуулсаар байна.

Read More

“Ньюанс” хамтлагийнхан ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын болон Агинский район, Улаан-Үд, Чита хотуудад жил бүр тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тус хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сард “Лучшие песни для Мамы” аялан тоглолтыг хойд хөршийн олон хот, тосгодод амжилттай тоглосон билээ.

Read More

Уйлаад суух эр хүний нулимс зүрх даган урсах нь хоолой зангируулна
Учирлаад хэлэх үгээ гомдолтойгоо залгин байгаа түүний харц гунигтай
Уул шиг нөмөртэй эр хүний нулимс сэтгэл сэмлэхэд санаашрал нөмөрлөө
Уртаар санаа алдан мэгшин байгааг нь харах тоолонд уйтгарт автлаа…

Read More

Азид анх удаагаа Монголын тайзнаа тавигдаж мянга мянган үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл энэ сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдохоор болжээ.

Read More