Монголын хөгжмийн урлагт хэдийнэ өөрсдийн орон зайг бий болгож, олон мянган сонсогч фенүүдтэй болон алдаршсан “Шанз-3” хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 3 сарын 8-ны өдөр “Happy woman’s day” тоглолтоо VLVT club –д 21 цагаас тоглохоор болжээ.
Зохиогч: Урлаг
Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээсэн “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студтэй хамтран бүтээсэн “Хязгааргүй” уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал өчигдөр “ETV” телевизийн байранд болсон юм. Тэрээр зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулжээ.
Oлон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Улсын филармоний уран бүтээлчид “Энхрийхэн чамдаа” хэмээх тоглолтоо 2014 оны 3 сарын 8-ны 19:00 цагаас Филармонийн концертийн танхимд тоглох гэж байна.
Сэтгэл чинь тогтохгүй
Бодол чинь урсаад байнауу?
Зориг чинь хүрэхгүй
Ухаан чинь хоригдоод байнауу?
“Нюанс” хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтоо ОХУ-ын зүүн хэсгээс эхлэхээр аялалдаа гарчээ. Тэд энэ удаа ОХУ-ын “Агинский район”-аас аялан тоглолтоо эхлүүлэх юм байна.
Монголын дуу хөгжмийн нэрт мастерууд болох МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУГЖ Ө.Уяанга, МУСТА С.Сэрчмаа, ЦДБЭЧ-ын эстрад симфони оркестр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони оркестр, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар урилгаар оролцож их хүндэтгэл үзүүлж байгаа тус тоглолтын хэвлэлийн хурал 3 сарын 5-нд буюу маргааш 12:00 цагаас зохион байгуулагдахаар болжээ.
2014 оны 02 сарын 26-нд Рио-де-Жанейро хотод “Хатан хаан” шалгаруулах “Карнавал”-ын наадмыг зохион байгуулжээ. Энэхүү баярын “Хатан”- аар Аманда Пердомо шалгарсан бөгөөд загвар зохион бүтээгч Данеэл Пэйжийн 80 гаруй кг жинтэй, гоёмсог чимэглэл бүхий хувцасыг үзэгчдэд хүргэсэн юм. Та бүхэндээ “Карнавал”-ын шилдэг загвар бүхий фото зурагнуудаас хүргэе.
МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга зэрэг олон гайхалтай уран бүтээлчид урилгаар оролцож буй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал 3 сарын 5-нд 15:00 цагаас “Centro club”-д зохион байгуулагдахаар зарлагдлаа.
Хурц шийдэл, сонин содон имижээр фенүүдийнхээ цөсийг хөөргөдөг “Хар сарнай” хамтлагийнхан сүүлийн жилүүдэд нам жим байгаа ч тун удахгүй буюу энэ сарын 8-нд бүсгүйчүүдэд зориулан “Rose night” V.I.P тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Монголын хацар гоо охид бүсгүйчүүдийн өөрийн “Facebook”-тээ нийтлэсэн гэрэл зургийн түүвэрээ хүргэж байна.
