Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хязгааргүй” киноны мэдээллийг хүргэж нээлтийн товыг нь зарлалаа
Нийгэм

“Хязгааргүй” киноны мэдээллийг хүргэж нээлтийн товыг нь зарлалаа

Урлаг Урлаг04/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSCF8605370990902014-03-04-12-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээсэн “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студтэй хамтран бүтээсэн “Хязгааргүй” уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал өчигдөр “ETV” телевизийн байранд болсон юм. Тэрээр зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулжээ.

   Сэтгүүлч залуугийн дүрээр энэ нийгмийн бүхий л үнэн дүр төрхийг харуулсан тус киног уран бүтээлчид нь зөвхөн дотоодод гэлтгүй гадны кино наадмуудад ч сойх зорилготойгоор сайн чанартай бүтээл хийхийг эрмэлзсэн гэдгээ ч мэдэгдсэн юм. Түүнчлэн киноны өртөг зардлын хувьд ч одоо хийгдэж байгаа кинонуудаас хоёр дахин их үнээр бүтэж байгаа гэдгийг ч дуулгасан юм.

    Ийнхүү гуравдугаар сарын 7-ны өдөр “Тэнгис” кино театрд 18:00 цагаас албан ёсоор нээлтээ хийж кино театруудад гарж эхлэх “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.



Ингээд эрхэм үзэгчид, кино сонирхогч, шүүмжлэгч судлаачид та бүхнийг “Хязгааргүй” киноны нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.