Нэрт дуучин Тэйлор Свифт түүнийг өөрийнх нь нөхөр хэмээн ярьж буй Тимоти Свитээс хамгаалахыг хүсчээ. 24 настай дуучин бүсгүй тэрхүү эрийг 2011 оноос хойш өөрийг нь мөрдөн мөшгиж, цахим шуудан руу нь захидал илгээж, хайр сэтгэлээ илчлэн гэрийнх нь хаягаар хүртэл “Аз жаргалын захидал” явуулж байсныг нотлох баримтыг дэлгэн тавьжээ.
Зохиогч: Урлаг
2014 оны 3-р сарын 7-нд буюу энэ баасан гарагт Sky Lounge-д “Naagii and his Jazz Band” та бүхэндээ зориулж бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байна. Урилгаар дуучин Хулан оролцоно.
Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалангийн шинэ уран бүтээл: ТЭНГЭРИЙН АЯЛГУУ хэмээх бүүвэйн дууны домог моно мюзыкл драм
Мянга мянган залуусын зүрх сэтгэл, эрх чөлөөний дууч болсон “FLASH”, “4 ЗҮГ” хамтлагуудын хамтарсан тоглолт өнөөдөр болох гэж байна. Хип хоп хэмнэлээр жигүүрлэгч хүүхэд мянган залууст олон сайхан хит дуунуудаараа бэлэг барихаар зэхэж тус тоглолтонд урилгаар “LUMINO”, “ТАТАР” зэрэг хамтлагууд оролцож хамтдаа цэнгэх нээ.
“Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана даа” дууг хятад залуу дуулжээ. Энэ дууг 1990-ээд оны эхээр “Харанга” хамтлаг олны хүртээл болгосон сүүлд дуучин Маралжингоо мөн дуулсан байдаг. Тэгвэл одоо хятад хувилбартай болсон байна. Та бүхэн энэхүү дууны 3 хувилбарыг сонсоод, өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай
“Харанга” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” тоглолт өнөөдөр, маргааш (гуравдугаар сарын 5,6-нд) үндэсний циркт 19:00 цагт болно. “Монгол ээж” тоглолт ойн арга хэмжээнүүдийн салхийг хагалж байгаа гэнэ.
Нисванис хамтлагийн “Сэтгэл хөдлөнө” шинэ цомгийн эхний дуу болох “Мартын 8” нэртэй шинэ уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
Загвар зохион бүтээгч С.Ариунаа Mercedes Benz загварын долоо хоногт хоёр дахь удаа оролцохдоо 2015 оны намар, өвлийн загваруудаа танилцуулах юм байна. Загварын ертөнцийн нэр хүндтэй, улирлын чиг хандлагыг дэлхий нийтэд толилон харуулж байдаг энэ арга хэмжээ 3 сарын 22-нд Токиод болно.
Бүгд Найрамдах Түрк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном түрк хэл дээр хэвлэгдэн гарлаа.
Монголд салбараа нээгээд хэдийн 1 жилийн нүүр үзсэн Playboy сэтгүүл сард нэг дугаар гаргадаг билээ. Харин тус сэтгүүлийн нүүрийг чимэх үзэсгэлэнт охид бүсгүйчүүд энэ сэтгүүлийн гол нүүр царай болдог.
