Улсын драмын эрдмийн театрын хамт олон морин жилийн хамгийн анхны тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тус театрын хамт олон 17-р жарны модон морь жилийн шинийн найман буюу хоёрдугаар сарын 7-ноос эхлэн Алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээ өргөн барих гэж байна
Зохиогч: Урлаг
Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж “Анирлагч” хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээсс өндөр үнэлгээ авч чадлаа.
МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг, Б.Батсайхан, Э.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллаж байгаа тухай мэдээлж байсан билээ.
Модон морин жилийн сар шинийн баяр тохиож буй энэ өдрүүдэд “Монгол кино нэгтгэл”-ийн ахмад уран бүтээлчдэд шагналын хур буулаа.
Шилдэг морин хуурчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. 2013 оны шилдэг морин хуурчаар СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, морин хуурч Бадамдарийн Мөнхтүвшинг тодруулжээ.
Польшийн агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2011 оны хоёрдугаар сард “Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан.
Академийн эрдмийн зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 28-ны
өдрийн хурлаар хэлэлцэн батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг морин хуурч өнөөдөр тодрох гэнэ. Энэхүү шилдэг морин хуурчийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулах аж. Дээрх шагналыг жил бүрийн Сар шинийн дараа гардуулдаг уламжлалтай билээ.
Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч бүсгүй бол С.Төгсөө. Тэрбээр загвар өмсөхөөс гадна make up artist мэрэгжилтэй энэ бүсгүйг тун мэдрэмжтэй хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ.Түүний нөхөр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ц.Эрдэнэцогт гэдгийг уншигч та андахгүй.
Энэ сарын 7-нд ОХУ-ын Сочи хотноо дэлхийн хүн бүрийн хүсэн хүлээсэн өвлийн олимпийн XXII наадам эхэлнэ. Олимпийн нээлтийн ёслолд Оросын алдарт “Тату” хамтлаг оролцож ая дуугаа өргөхөөр болжээ. 15 хоног үргэлжилэх энэ удаагийн өвлийн олимпод 5000 гаруй тамирчин оролцоно
