Зохиогч: Урлаг

“Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин, Т.Өөдөө нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music”төслийг хэрэгжүүлж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих уг төсөлд Г.Тэнүүн, Б.Солонго, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэлжлэх юм.

Read More

Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. Энэ хүрээнд Гадаад Харилцааны Яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Read More

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийг хөл хүнд болсон гэх мэдээлэл өнөөдөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Энэ нь хийлч бүсгүй цахим хуудсандаа “Хордлоготой хэцүү байна өө” гэсэн тайлбар бүхий доорхи зурагнаас болсон байна.

Энэхүү мэдээллийг бид энэ удаагийнхаа “Мобайль ньюс”-дээ онцолж байна. Хийлч Дээгий: “Ананд нялхарч байхад даа. Анандын ая тухтай байдлыг бүрэн хангаснаар би дуртай киногоо үзэв. Ананд ч нам унтав. Энэ сайтууд нээрээ хямдхан мэдээлэл тавихаа болиосой. Бичсэн сэтгүүлч нар ичээсэй” хэмээн мэдэгдсэн байна.

Read More

Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2014 оны 2 дугаар сарын 21,22,23,28 –нд 3 сарын 1,2,3-нд өдрүүдэд өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Read More

Гэгээн Валентины хайрын баярын өдөр гоцлол дуучин Н.Наранбаатар /Наагий/, гоцлол дуучин МУСТА Ц. Хулан нар хайртай хосууддаа уламжлал ёсоор утга уянгын “I love you” нэртэй амьд тоглолтоороо бэлэг барихаар болжээ.

Read More

Хоёр залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж.

Read More

Топ модель Ч.Уранбилэг БНСУ-ын нийслэл Сөүлд болж буй олон улсын загварын “Үндэсний топ” наадамд оролцож байгаа.

Тэрээр Япон, Сингапур, Малайз, Хятадад үндэсний хувцасаа гайхуулж явсан бөгөөд ирээдүйд хувийн загварын агентлагтай болохыг хүсдэг нэгэн.

Read More

“Liqui Moly” бол Германы авто машины тос тосолгоо, авто хими ба авто арчилгааны дэлхийд алдартай брэнд бөгөөд 1957 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд салбар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Liqui Moly” брэнд нь Монголд ч гэсэн албан ёсны дистрибьютортай болсон байна. Ингээд та бүхэнд энэхүү брэндээс гаргасан “эротик” сэдэл бүхий хуанлиг сонирхуулж байна.

Read More