МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг Б.Батсайхан Э.Уянга, СТА Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ.
Зохиогч: Урлаг
Дархан хотоос уран бүтээлээ эхэлж “Үдшээр” “Найз охиндоо” зэрэг дуугаараа олны танил болсон “No name” хамтлаг хэсэг хугацаанд уран бүтээлээсээ холдоод байсан хэдий ч эргэн нэгдэж “Хөвгүүд том болоогүй” хэмээх дуугаа клипжүүлэн хүргээд удаагүй байгаа билээ.. Тэгвэл “No Name” хамтлагийн гишүүн Оргил “Юу Хүсээв” нэртэй шинэхэн дуугаа гарган клипжүүлсэн байна.
“Номин талст” хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг МУСТА Т.Дэлгэрмөрөн элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй түмэн олондоо өргөн барих нээ.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом” их наадам анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 31 дахь жилийнхээ босгыг алхаж байна. Оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” нэгдүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж байна.
Өнгөрсөн жил ETV телевизийн урилгаар Солонгосын К ПОП одод манай оронд хүрэлцэн ирж, тоглолтоо хийж байсан. Тэгвэл “Эх орон” телевизийн урилгаар Солонгосын алдарт жүжигчин Jing Joon Ho манай оронд ирлээ.
Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 29, 30-нд 20-н жилийн ойдоо зориулсан “Best of Hurd” тоглолтоо хийж, “UB palace”-ын концертын их танхимын хоёр өдрийн турш фенүүдээрээ дүүрэн байлгаж чадсан билээ. Тэгвэл “Хурд” хамтлагийн тоглолт үргэлжилсээр байна. Тодруулбал, “Бид Монгол туургатандаа зориулж тоглодог” хэмээдэг тус хамтлагийнхан энэ сарын 30,31-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүддээ зориулан тоглож, тэдэнтэй хамт шинэлэх гэнэ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан Португалийн нэртэй балетмэйстер Хьюго Вераг урьжээ.
Тэрээр ирэх сарын 14-16-нд УДБЭТ-ын тайзнаа “Диваажин энд байна” бүжгэн жүжгийг манай уран бүтээлчидтэй хамтарч толилуулахаар зэхэж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
ОХУ-ын Санкт-Петербуг хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид сурч байхдаа “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд гоцлон, хойд хөршид авьяасаа гайхуулж байсан дуучин Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт маргааш болох талаар бид мэдээлсэн. Сонгодог урлагийг шимтэн сонирхдог 100 үзэгчид зориулсан энэ тоглолт “Ivy” ресторанд болно.
Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар “Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өнгөрсөн онд төсөвлөгдсөн 5 тэрбум төгрөгийг спортыг дэмжих ямар арга хэмжээнд, хэрхэн, яаж зарцуулсанаа тайлагнах зорилгоор “СПОРТ-2013” санхүүгийн нээлттэй тайлан үзэсгэлэнг өчигдөр СТӨ-ний Уран зургийн галерейд нээгээд байна.
