Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хайрлах сэтгэл яагаад хөрдөг вэ ?
Үндэсний хөгжим

Хайрлах сэтгэл яагаад хөрдөг вэ ?

Урлаг Урлаг18/01/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ice-heart-pink-abstract-valentine-love-background-rose-363330347168446172014-01-18-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Хайр дурлал сохор гэж ярьдаг. Шинэхэн хайрын чихэрлэг амтыг бид бүгд мэдэрч байсан ч заримдаа урт хугацаанд энэ мэдрэмжээ алдаж орхидог. Хайр мөнх үргэлжилдэггүй. Үүнээс болж бид цөхөрч, хайраа алдахаас айж, сэтгэлээр унадаг.

Чи үргэлж өөдрөг, аз жаргалтай төгсгөлд итгэдэг байлаа ч гэсэн “үхэл л биднийг салгана” гэсэн үг амьдрал дээр үргэлж биелэлээ олоод байдаггүй гэдгийг мэдэж байгаа байх. Хэн нэгэнтэй үүрд хамт байлаа ч гэсэн та хоёрын дундах хайр чинь үүрд мөнх дүрэлзэн асна гэсэн баталгаа байхгүй. Тэгвэл яагаад хүмүүсийн хайрлах сэтгэл хэзээ нэгэн цагт хөрдөг юм бол? Хайр сэтгэлээ хэрхэн аврах вэ? Хайр хэрхэн унтардаг, энэ үед хүний сэтгэлзүйд юу болж байдаг талаар бид мэргэжилтнүүдээс асуусан юм. Нэг нэгнээ гэх сэтгэл яагаад унтардаг тал дээр 3 том шалтгааныг нэрлэж байна.
1. Эхний шатанд
Сэтгэлзүйч Ken Page-ийн ярьж байгаагаар шинэхэн хайрыг үгүй хийдэг нэг зүйл байдгийг анзаарсан байна. Юу вэ гээхээр хайр сэтгэлийн харилцаанд хосуудын хэн нэгэн нь хэтэрхий бэлэн, сэтгэл гаргасан хандлагатай байхад нөгөө нь өөрийн эрхгүй түүнийг өөрөөсөө түлхэж, сэтгэлдээ үнэ цэнийг нь бууруулдаг.
Sex and the City цуврал дээр Керри анх Эйдэнтэй болзоод яаж хандаж байсныг нь санаж байна уу? Эйдэн хэтэрхий бэлэн, “хялбархан” байсан болохоор Керри эхлээд түүнийг нэг их тоогоогүй.
Хэрвээ чи хэн нэгэн дажгүй залуугаас нэг их онц шалтгаангүйгээр салах гэж байгаа бол сайн бодоод үз. Магадгүй сэтгэлийн чинь гүнд сэтгэлээ шархлуулах вий гэсэн айдас байж болох юм. Өөрөөсөө иймэрхүү байдлаар залуусыг холдуулдаг бол жинхэнэ хайртай учрахгүй л болов уу.
2. Дунд шатанд
Хосууд дотносож, хамтдаа нэлээд цагийг өнгөрөөх үе. Мэдээж хайр сэтгэлийн харилцаанд асуудал үүсч, заримдаа муудалцалгүй яахав. Харин тухай бүрт нь асуудлаа ярилцаж харилцан ойлголцож байхгүй бол хайр сэтгэл нэг л өдөр хөрдөг.
Судалгаанаас үзэхэд нэг нэгэндээ сэтгэлээ нээж, санал гомдлоо илэрхийлж, асуудлаа ярилцаж шийдэж чаддаг хосууд харилцан ойлголцож чаддаггүй хосуудыг бодвол хайр сэтгэлдээ илүү сэтгэл хангалуун байдаг бөгөөд салалтын түвшин нь хамаагүй бага байдаг байна.
Цементийг хатаад, бат бөх болчихсон үед нь засаж янзлах хэцүү байдагтай адил хайр сэтгэлийн асуудал шинэхэн байхад нь ярьж, шийдэх нь хожим хойно сөхөхөөс хамаагүй дээр бөгөөд амар байдаг.
Гол нь асуудлаа ярилцаад өөр өөрсдийнхөөрөө зүтгэх биш үр ашигтайгаар асуудлаа шийдвэрлэж, үзэл бодлоо нэгтгэж байх нь чухал. Асуудлаа шийдвэрлэхэд хэрүүл маргаан, нэг нэгнээ буруутгах нь тус биш ус болно. Хосууд нэг нэгнээ буруутгаж эхэлхэд, хоорондоо хэн нь зөв байна гэсэн нууцхан дайн эхлүүлдэг. Гэтэл өөрийнхөө зөв гэдгийг батлах нь гаднаасаа хатуу тогтвортой зан чанар мэт харагдах боловч үнэндээ “зөвтгөл” нь өөрөө хүч чадал биш сул дорой байдал, хатуу ширүүн зангаас үүдэлтэй байдаг.
Уран сэтгэмж, болон нээлттэй байдал нь урт удаан үргэлжлэх хайр сэтгэлийн нэгээхэн хэсэг болдог.
3. Гүнзгий шатанд
Хүмүүс хатдаа удаан хугацааг өнгөрөөсний эцэст зарим нэг нь өөрчлөгдөж, заримдаа бие биенээсээ уйдах нь бий. Цаг явах тусам хүмүүс өөрчлөгддөг, тэгээд өөрчлөгдөх тусмаа жинхэнэ дүр төрхөө гаргаж ирдэг. Амжилттай бизнесийн карьер хөөдөг хэн нэгэн өмнө нь үргэлж комедиан болохыг хүсдэг байсан болохоор гэнэт нэг өдөр мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж болно.
Хүмүүс хувьсан өөрчлөгддөг. Нөхцөл байдал ч гэсэн цаг явах тусам өөрчлөгдсөөр л байдаг. Үр дүнд нь хүмүүсийн хоорон дахь харилцаа ч өөр болж, хуучин хэвээр хадгалагдаж чаддаггүй. Гэхдээ мэдээж хэрвээ чи хамтрагчаа “уг үндэстэй нь” сайн мэддэг бол тэдгээр өөрчлөлтүүд чамайг тэгж их гайхшруулахгүй болов уу.
Ер нь хайр сэтгэлд саад болж болох хэмжээний өөрчлөлтүүд ихэнхдээ удаан хугацаанд дотроо хадагласан ямар нэг хүсэл тачаалаас үүдэлтэй байдаг. Тиймээс “бид өөрчлөгдсөн” гэдэг асуудлаас холхон байхыг хүсвэл нэг нэгнээ сайн таних хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл нөгөө хүндээ хайхрамжгүй хандах хэрэггүй гэсэн үг.
Хайр сэтгэлийн харилцаанд анзаараад байхад хүмүүсийн хүсдэг зүйл нь нөгөө хүн нь өгч чадахааргүй зүйл байдаг. Тэгээд хүссэнээ авч чадахгүй болохоороо “бидний харилцаа үүгээр дуусч байна” гээд бууж өгдөг. Харин бодит байдал үүнээс тэс өөр. Энэ бол харилцаа чинь гүнзгийрч улам дотно болох үе шатын дөнгөж эхлэл нь байдаг. Хэрвээ мэдээж хоёр хүн хоёулаа хичээж, хувь хүний хувьд өсч хөгжөөд нэг нэгэндээ хэрэгтэй зүйлийг (анхаарал халамж, сонсож сурах, дэмжих, хүлээн зөвшөөрөх г.м.) нь өгч сурвал шүү дээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.