Зохиогч: Урлаг

Өсвөр насны хүүхдэд зориулсан “Зүүд шиг өдрүүд” уран сайхны киноны ерөнхий продюсерээр “ETV” телевизийн захирал Батчулууны Мөнгөнтуяа, Ерөнхий найруулагчаар МУСТА Егүзэрийн Баярмагнай, ерөнхий зураглаачаар Болормаагийн Галбаатар нар ажиллалаа. Уг киноны зохиолыг МУСГ Дамбийн Дашдондов бичсэн юм.

Read More

МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн 2013 оны 11–р сарын 8-ны өдөр 18 цагаас нээгдэнэ. Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.

Read More

Анхны цомгоо “Пуужин Баяраа” нэртэйгээр 2011 онд гаргаж байсан реппер Rokit Bay “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тэрбээр тоглолтоо 11 дүгээр 15-ны өдөр “Las vegas” клубт хийх гэнэ.

Read More

Загварын ертөнцөд өвөрмөц дүр төрх, урт хөл, техникийн чадвараараа эрс ялгарч чаддаг Монголын загварын ертөнцийн топ модель Г.Уранцэцэг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.

Read More

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.

Read More

“Мөнгөний авдар” болсон монголын кино театрууд Бид кино үзэх дуртай. Тэр тусмаа зориулалтын танхимд нь буюу кино театрт зочилж, хүссэн киногоо үзвэл илүү таашаалтай. Гэсэн ч өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэдхэн кино театр үзэгчдэд хүрэлцээтэй байдаггүй нь нуух аргагүй үнэн. Олон улсын жишгээр 20 мянган үзэгчид кино театрын нэг дэлгэц ногдож байвал хэвийн хэмээн тооцдог аж.

Read More

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2013 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрийн суурь үнэ төлөх гэрээг 2013 оны 11-р сарын 06-15 хооронд сумын ЗДТГазарт ирж хийхийг анхааруулж байна.

Read More