Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан,Д.Үүрийнтуяа нар Монгол ардын дууны харилцаа хэлбэрээс бүрдсэн “Язгуур” нэртэй шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа гэнэ . Шинэ цомог нь нийт есөн дуунаас бүрдэх бөгөөд уртын болон харилцаа дуунууд багтах аж. Эдгээр дуунуудыг этник хэлбэрээр дуулах юм байна.
Зохиогч: Урлаг
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ. Энэ бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн үг “Сүүгээр бүтсэн бурхан” хэмээх дуу юм.
“Анир” студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуяг гэсэн нэр олон дуучдийн цомог дээр бичигдэх болоод олон жил болж байна. Тэрбээр сүүлийн 10-н жил дуулаачийн болон хөгжмийн урлагийн хөгжилд хамгийн гол үүргийг гүйцэтгэж яваа “нууц ноёнтон” байсаар ирсэн юм.
Дуучин Баярцэнгэлийн уран бүтээл “FOR YOU” дууны lyrics
Дэлхийн хамгийн алдартай хос Анжелина Жоли, Брэд Питт нар ойрын хугацаанд гэрлэж магадгүй болжээ. Зургаан хүүхдийнхээ шахалт, олон жил хамт амьдарсан туршлагын дараагаар тэд гэрлэх нь зүйтэй гэж шийдсэн ч эхлээд гэрлэлтийн гэрээгээ тун чамбай хийж авсан гэнэ. 101 хуудас бүхий гэрлэлтийн гэрээндээ алдартай жүжигчид хэрвээ саллаа гэхэд эд хөрөнгөө хэрхэн хуваах, зургаан хүүхдийнхээ хэнийг нь хэн нь авах талаар маш нарийн ярилцаж, урьдчилсан тохиролцсон аж.
Жүжигчин Эштон Катчер “Форбс” сэтгүүлийн шилдгүүдийн жагсаалтад дахин багтжээ. Урьд өмнө Эштон өөрийн хайрт Мила Кунисын хамт санхүүгийн хувьд хамгийн амжилттай өсөн дэвжиж яваа оддын гэр бүлээр тодорч, тус жагсаалтын дөрөвдүгээр байрт орж байсан юм. Эдүгээ Катчерыг сүүлийн нэг жилийн дотор 24 сая доллар олсон шилдэг телевизийн жүжигчнээр нэрлэжээ.
Улсын начин Б.Насандэлгэрийн гэргий, “Ардын дууч” хэмээн фенүүддээ өргөмжлөгдсөн дуучин Д.Бурмаа “Монгол бөхийн гэргий” шинэ дууныхаа клипийг тун өвөрмөц хийхээр зэхэж байна.
“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм.Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн зочид өнөөдөр Улаанбаатарт газардах гэж байна.
Ган-Од буюу Ганбууш “Нэр хугарахаар яс хугар” нэвтрүүлэгт орсон бичлэг
Аливаа улс үндэстэнд өөр өөрийн бахархах зүйлс, нэрийн хуудас болсон билэг тэмдэг байдаг. АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тун удахгүй Төв азийн цээжнээ, Монголын Улсын нийслэл Улаанбаатар хотноо Морин Хуур Цогцолбор сүндэрлэн босох гэж байна. Энэхүү өндөр цамхагийг цогцлоон барих төслийг ажил хэрэг болгохоор зорьж буй “Морин Хуур Цогцолбор” төслийн хэрэгжүүлэгч, “Морин Хуур Тауэр” ХХК-ийн ерөнхий захирал Рэнцэндоржийн Ганхуягтай ярилцлаа.
