Зохиогч: Урлаг
“Оюунлагууд цуглах өргөө” уриатай УДЭТ-ын хамт олон энэ улирлын тоглолтынхоо нээлтийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгээр эхлүүлэх гэж байна.
АНУ-ын “Black eyed Peas” хамтлагийн гишүүн асан дуучин Ферги шинэ цомгийнхоо сурталчилгааны ажлын хүрээнд нүцгэн зураг авхуулжээ. Өнгөрсөн сард Ферги нөхрөөсөө салах өргөдлөө өгч шуугиан тарьсан бол энэ удаад шинэ цомгийнхоо ажилд шамдан орсон байна. Шинээр гарах Double Dutchess цомогтоо зориулж хар цагаан байдлаар авахуулжээ.
Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд нас барахад дэлхий даяар харамсан гашуудсан. Майкл Жексон алдартай дуучин, ая зохиогч, бүжигчин байсан төдийгүй поп соёлын бурхан мэт шүтээн байсан билээ.
“Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт “иргэн, соёлын ажилтан, уран бүтээлч үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгон хэрэглэх, соёл, урлагийн албан болон албан бус боловсролыг дэмжих”, “соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх” дизайн, дүрслэх урлагийн салбарт бүтээл туурвих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч залуу уран бүтээлчийг дэмжин зах зээлийг өргөтгөх олон талт арга хэмжээг эрчимжүүлэх талаар тусгасныг үндэслэл болгон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийг жил бүр хэрэгжүүлэхээр эхний ажлаа эхлүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”- г 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцох бүтээлийг 2017 оны 8 дугаар 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд бүртгэж авна.
Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011” шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас оролцсон бяцхан хүү Б.Уудам “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан.
Гэгээн хайрыг магтан дуулагчид жилдээ нэг хуран цуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам 19 дэх жилдээ 10-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. 1991 оноос хойш тасралтгүй, уламжлал болгон зохион байгуулагдаж байгаад яруу найрагчид, яруу найраг сонирхогчид талархалтай байдаг. Уг наадам нь залуу яруу найрыгчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгдөг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг.
Алтайн уулс шигээ нөмөртэй, ачлал буянаа түгээгч ахмадууд, азай буурлуудаа баярлуулах өдөр хаяанд ирлээ. Жилдээ ганц тохиох Ахмадын баяраар аав ээж, эмээ өвөө, ачит буурлуудаа баярлуулдаг хамгийн том арга хэмжээ буюу “Ахмадын баяр 2017” тоглолт 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уламжлал ёсоороо аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд UB PALACE-ийн концертын их танхимд тоглогдохоор боллоо. Буурлаа баярлуулахад буян нь ирнэ.