Зохиогч: Урлаг

Монголын бүх театрт сонгодог урлагийн гайхалтай тоглолтууд тайзнаа амилж “театрын улирал” эхэлж байна. Урлагийн ертөнцөд зочилсон хэн бүхний хувьд, наад захын соёл эзэмшээгүй хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсээс болж үзвэртээ сэтгэл дундуур үлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Гайхалтай хөгжмийн аялгууг сэтгэл зүрхээрээ мэдрэн таашаан сонсож байх мөчид, эсвэл драмын жүжиг, бүжгэн жүжиг, дуурьт бүхий л анхаарлаа төвлөрүүлэн үзэж байхад цаас шажигнуулан чихэр идэх, утас дуугарах, гар утсаараа чанга ярих зэрэг нь театрын акустик бүхий орчинд яг л дэргэд мэт сонстох нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Иймд үзвэр үзэж байхдаа бусдад саад болохгүйгээр биеэ зөв авч явах талаар нэгэнт тогтсон зарим ойлголтыг тоймлон хүргэе.

Read More

“Classic meets steppe” төслийн хүрээнд Берлин хотноо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгодог урлагийн тоглолт боллоо. Ашгийн бус “Classic meets steppe” сонгодог урлагийн тоглолт нь монгол, германы хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээжээс хамтран толилуулсан анхны, онцлог тоглолт юм .

Read More

Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ.

Read More

Монголын хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим сэтгүүлзүйн салбарын анхдагч “Монголын Сайтын холбоо”-ноос санаачлан Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа утааны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, утааны гол эх үүсвэр болсон гэр хорооллыг янданг цөөлөх бодлогод төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг чиглүүлэх зорилгоор “Утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа” уриан дор “Орон сууцжуулах аян”-ыг эхлүүлэн өрнүүлэхээр болжээ.

Read More

БНСУ-ын Согчу хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Канад, Франц, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Иран, Финланд, Малайз, БНХАУ, Турк зэрэг нийт 19 орны 100 гаруй тамирчин өрсөлджээ. Тамирчид зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Read More

Австри улсын Линз хотод Европын томоохон хэмжээний “А” зэрэглэлийн уралдаан “Competizione della Opera” 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын дуурийн дуулаачдын хоолойн чадлыг шалгадаг тус уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал амжилттай оролцон хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаачидтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох Олон улсын шүүгч нарын багын Шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн боллоо.

Read More

Ард түмэндээ “Морины дуучин” хэмээн овоглогдсон Соёлын тэргүүний ажилтан Ламжавын Нарантуяагийн уран бүтээлийн тавдахь бие даасан тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 03-нд Монгол Бөхийн өргөөнд болно.

Read More