Зохиогч: Урлаг

Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид циркчдийн “олимп” хэмээгддэг “А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс алтан цом хүртжээ. Ийнхүү тэд Монголын циркчдийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.

Read More

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд эмчийн дүр бүтээсэн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг дахин киноны урилга хүлээн авчээ. Гэхдээ тэрбээр ирэх онд тоглох киноныхоо талаарх бусад мэдээллийг одоохондоо нууцалж байгаа аж.

Read More

“Хотын гудамж” дуугаараа олонд танигдсан “Madness” хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ оны эхээр 20 жилийнхээ ойн тоглолтоо фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэсэн билээ. Ийнхүү 20 жилийн босгыг даваад байгаа Монголын рок поп ертөнцийн шилдгүүдийн нэг амьд хөгжмийн “Madness” хамтлагийнхан “City” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэж байна. Амьд хөгжим сонсох дуртай тэр дундаа “Madness”- д хамтлагийн дуунуудыг сонсох дуртай та бүхэн шинэ уран бүтээлээ хүлээн авна уу.

Read More

Монголын яруу найрагт халгиж, цалгисан, уярааж мэлмэрүүлсэн хөг хөгжим нэмэн орж ирсэн нэгэн түрлэг бол нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар. Тэрбээр “Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн дууны уран бүтээлийн цэнгүүнээ толилуулахаар “гүйж” явна. Тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм. Түүнтэй тус тоглолтынх нь талаар ярилцлаа.

Read More

Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.

Read More

Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын залуучуудын холбоо /МЗХ/ 19 дэх жилдээ саяхан /2017.10.14/ зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-тэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан. Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилуулсан байна.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

Read More