Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.Энэ жилийн номын баярын өдөр “Номын аялалд гарцгаая” уриан дор зохион байгуулагдаж байна.
Зохиогч: Урлаг
“Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлдэх “Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сургалт энэ сарын 23-27-нд Монголын Үндэсний Музейд болно.
Жүжигчин Г.Ундармаа эмнэлэгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулахаар “Итгэлийн танхим” төслийг эхлүүлээд байгаа билээ. Тэрээр эмнэлэгийн хүлээлгийн танхимын эхний ажлаа I эмнэлэгээс эхлүүлж байгаа бөгөөд зураг төслөө “House Design” компаниар хийлгэжээ.
Энэ удаагийн дугаарын зочноор “Voice” группийн дуучин, соёлын тэргүүний ажитан Д.Отгонжаргалыг урилаа.
“Бүрэнхий” киноны зураг авалтын үеэр танилцаж, хосууд болсон ч хожмоо харилцаагаа таслахад хүрсэн Роберт Паттинсон, Кристен Стюарт нарын харилцааны талаар манай цахим хуудас олон удаа мэдээлсэн. Тэгвэл Роберт Паттинсон анх удаагаа Кристен Стюартаас харилцаагаа таслах болсноо хэвлэлд тайлбарлан ярьсан байна.
Рок хөгжим огт сонирхдоггүй ч рокийн үнэнч фэн гэж Мөрөөдлийн театрын Эрхэмбаярыг хэлдэг гэнэ шүү.Түүнийг хаанаас нь ч харсан яг л галзуу рокийн чин үнэнч бишрэн шүтэгч мэт.
БНАСАУ түүхэндээ анх удаа 4D кино театр нээлээ. 6-8 үзэгчийн багтаамжтай тус мини театрын тасалбарын үнэ одоогоор тодорхойгүй байна.
Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг зургаан том театрын 20 балетын гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая.
Өнгөрөгч 8-р сард нээлтээ хийсэн “Голланд сарнай” уран сайхны киноны бас нэгэн дууг хүргэж байна. Herub Entertainment-ынхан Солонго гэх бүсгүйчүүдээр киноныхаа дуунуудыг дуулуулсан нь сонирхолтой. Учир нь “Голланд сарнай” киноны Надад үлдсэнгүй дууг хуучин Emotion хамтлагийн гишүүн дуучин Т.Солонгоор дуулуулсан бол “Хүслээ шивнэе” дуугаа Universe Best Song тэмцээний шилдэг оролцогч Б.Солонгоор дуулуулжээ.
Б.Солонгын Хүслээ шивнэе дууны аяыг Т.Пүрэвсүх, Үгийг Д.Цэцэнбилэг бичсэн байна. Тэд өмнөх дуун дээр мөн хамтран ажилласан.
Herub Entertainment-ын бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны найруулагчаар С.Баттулга, продюсераар Ц.Алтанцэцэг нар ажиллажээ.
DANNY BROWN – DIP
