-Бороотой өдрийн халуухан мэнд ээ манайхаан. Өчигдөр NBA-гийн түүхт 70 дахь улирлын финал дууссанаар SPS HD тв-ийн үзүүлдэг тэмцээнүүдийн 2015-16 оны улирал албан ёсоор өндөрлөлөө. Ингээд хэдүүлээ өнгөрсөн улирал чухам юу юу болоод өнгөрснийг эргэн нэг дурсах уу?

2015-16 оны улирлын аваргууд
1. Английн премьер лиг эхлээд буюу 2015 оны 8 сарын 8нд эхэлсэн. Улирал эхлэхэд бүгд л өнгөрсөн улирлын аварга Челсиг түрүүлнэ, үгүй юм аа гэхэд их мөнгө зарсан Манчестерийн 2 баг, за бүүр болье гэхэд 10 жилийн дараа Арсеналыг түрүүлнэ гэцгээж байв. Гэтэл тийм зүйл болсонгүй хэний ч санаанд ороогүй, хэн ч тэднийг түрүүлнэ гэж тооцоогүй Лестер аварга багаар нэрлэгдэв. Нэрлэгдэх нэрлэгдэхдээ 3хан удаа хожигдож, шинэ оддыг нээж /Варди, Махрез, Дринкватер, Канте, Шмейхель гэх мэт/ нэрлэгдэв. Өнгөрсөн жилийн аварга Челси энэ улиралд дөнгөж 10-р байранд орсон нь мөн л хэний ч санаанд оромгүй үйл явдал байв.

2015-16 Английн премьер лигийн мэргэн бууч Харри Кейн
Премьер лигийн мэргэн буучаар Харри Кейн нэрлэгдсэн нь англи тоглогч алтан шаахай хүртсэн тохиолдол 16 жилийн дараах үйл явдал байлаа.

Сандэрлэндийн төлөө Филипс 30 гоолыг тухайн үедээ оруулжээ.
1999-2000 оны улиралд англи залуу Кевин Филипс мэргэн бууч болж байв
1. Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтууд 2015 оны 9 сарын 15нд эхэлсэн. Өнгөрсөн жилийн аварга Барса улирлыг гайхалтай эхлүүлж учраа бүр амар хожиж байсан нь дараалан түрүүлэх анхны баг гэсэн цолыг урьдчилаад шахуу тэдэнд өгчихөөд байв. Гэхдээ тийм зүйл болсонгүй, сенсааци дэгдээдгээрээ алдартай Атлетико тэднийг болон Байерныг мулталсан нь тооцоолоогүй зүйл байлаа. Хэдий бүх томчуудыг нураасан ч Атлетико финалд дахин азгүйтсэн. Тэд эв таардаггүй өрсөлдөгч Реалд торгуулийн цохилтоор хожигдсоноор нулимстай мөнгөн медалиа зүүсэн билээ.

Тэмцээний турш ганган байсан ч финалд азгүйтсэн Атлетико.
Харин Реал финал хүрэхдээ Рома, Волфсбург, Ман.Сити гэсэн багуудыг хожиж улмаар финалд ялснаар аваргуудын лигт 11 дэхээ түрүүлэн ховорхон амжилтын эзэд болсон юм. Тэмцээний мэргэн буучаар Реалын даль жигүүр Роналдо 16 гоолтойгоор нэрлэгдсэн.

Тэрээр энэ улирлын дараа нийтдээ 93 гоолтой болж бүх цаг үеийн мэргэн буучаар нэрлэгдсэн хэвээрээ байна.
3. Аваргуудын лигийн дүү тэмцээн Европа лигийг манай SPS ТВ энэ жилээс анх удаагаа шууд дамжуулсан. Өмнө нь сул багууд оролцдог, чанаргүй гэгдэж байсан ч өнгөрсөн жилээс эхлэн түрүүлсэн баг шууд аваргуудын лигт оролцдог болсноор тэмцээний чанар чансаа улам нэмэгдсэн. Дээр нь английн томчууд болох Ман.Ютд, Ливерпүүл, Тоттенхэм мөн Германы Дортмунд, Италийн Наполи, Испаний Севийяа гэх мэт багууд энэ жил оролцсон нь тэмцээнийг үзүүштэй болгосон юм. Тэмцээний турш гайхалтай ганган тоглолтыг үзүүлсэн Ливерпүүл мөн л Атлетико шиг бүх томчуудыг нураасан ч финалд дахин азгүйтсэн. Тэд энэ тэмцээнд сүүлийн жилүүдэд эзэн суучихаад байгаа Севийяад 3-1ээр ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

Клопп багаа үнэхээр гайхалтай удирдсан ч сүүлийн тоглолтыг инээж дуусгаж чадаагүй юм.

Финалд 3-1 ээр Ливерпүүлийг хожиход Коке 2, Гамейро 1 гоолыг оруулсан юм.
Харин Севийяа Европа лигт сүүлийн 3 жилд дараалаан түрүүлж энэ тэмцээнд эвдэгдэхээргүй мундаг амжилтыг үзүүлж чадсан юм.
Европын лигийн энэ улирлын шилдэг мэргэн буучаар Атлетик Билбоа багийн Аритз Адуриз 10 гоолтой нэрлэгдсэн билээ.
4. Хойд Америкийн үндэсний 2 том лигийн тоглолтуудыг SPS HD албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаагаа Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлсэн.

NHL-ийн түүхт 99 дэх улирал
Хоккейн улирал 2015 оны 10 сард эхэлсэн.Улирлын эхэнд таамаг ёсоор шилдгүүд өөрсдийн тоглолтоо үзүүлж байлаа.
Улирлын дунд үеэс Лигйн шидгүүдийн нэг Оцон шувууд уналтанд орж дасгалжуулагчаа сольсон бол тэдний гол өрсөлдөгч Овечкин тэргүүтэй нийслэл хотын баг гялалзаж байв.Тэд улирлыг нийт оноогоор тэргүүлж энэ жилийн Стэнлийн цомын эзэн болох хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан юм.
Плей офф жинхэнэ шокоор дүүрэн байсан, Шилдгүүд ээлж дараалан эхний шатнаасаа хасагдаж эхэлсэн бөгөөд Сан хосе шаркс энэ улирлын энэ плей оффын гол шуугианы эзнээр тодров.Тэд эхний шатанд Кинсийг 5 тоглолтонд буулганч авч олны нүдийг орой дээрньт гаргав.Нөгөө тал аваргууд мөн өрсөлдөгчдөө дийлдсэнээр Капиталс-п маш том боломж нээгдсэн юм.
Хүссэн хүсээгүй дивизоны аваргын төлөө Оцон шувууд Пингүйнс таарч энэ улирлын онооны аварга Капиталс ялагдал хүлээв.Стэнлийн цом өргөх мөрөөдлөө дахин нэг жил хойшлуулахаар болсон Овечкин тэр даруй нутаг буцаж Дэлхийн аваргад хүч үзсэн юм.
Финалын Цуврал 6 тоглолтонд шийдэгдсэн бөгөөд Оцон шувуудын 2 лидер болох Кросби,Малкин нар төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадаагүй юм.Сонирхолтой нь Пингуйнс 7 жилийн өмнө яг энэ өдөр 3 дахь цомоо өргөж байсан бөгөөд 4 дэхь цомоо мөн энэ өдөр хүртсэн юм.
Сидни Кросбигоор удирдуулсан Оцон шувуунууд
5. NBA-гийн түүхт 70 дахь улирал 2015 оны 10 сарын 30ны өдөр эхэлсэн. Үнэхээр л бүх зүйлээр дүүрэн, олон шинэ рекордуудаар амьсгалсан, үнэхээрийн супер улирлыг дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид толилууллаа.

Леброн 7 удаа финалдаж 3 удаа аварга боллоо.
-Бүх оддын тоглолтын MVP-ээр Рассель Уэстбрүүк 2 дахь жилээ дараалан нэрлэгдэв.
-Түүхэн дэх хамгийн олон хожлыг Голден Стейт Уарриорс өөрсдийн болгов 73-9
-Агуу Коби Бин Брайнт зодог тайлав. Тэр сүүлийн тоглолтондоо 60 оноо авч дэлхийг алмайруулав.

Коби 20 жилийн замналдаа цэг тавьлаа.
-Улирлын шилдэг тоглогч MVP-ээр Стефен Көрри 100 хувийн саналаар нэрлэгдэв.
-NBA-гийн түүхт 70 дахь улирлын аварга багаар Клевлэнд Кавальерс баг нэрлэгдэж, финалын MVP-г Леброн Жеймс 3 дахь удаагаа өөрийн болгов.
Клевлэнд Кавальерс түүхэндээ анх удаа НБА-гийн аварга боллоо.

Эх сурвалж: https://www.facebook.com/amgaa17?fref=nf