“DOZ Entertainment”-ын 5 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино “Кино шиг амьдрал” инээдмийн уран сайхны киноны “making the movie” (хэрхэн бүтсэн) нэвтрүүлгийг хүргэж байна. Уг киноны найруулагчаар Д.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул ажилласан юм.Киноныхаа зураг авалтыг 90 орчим хувийг Вьетнамд хийсэн тэд зураг авалтаа дуусгаад продакшин ажилдаа ороод байгаа юм. Ингээд уг киноны талаар бусад мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.
Зохиогч: Урлаг
“Тагнуулч аав” төслөөс ээжлит арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэ удаад “Яг аав, яг ээж” хэмээх фото зургийн уралдааныг зарлаж байгаа бөгөөд энэхүү уралдаанд та аавтайгаа, ээжтэйгээ хүүтэйгээ ,охинтойгоо авхуулсан зургаа t
Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний “Мисс Модель” төрлийн шалгаруулалт өнөөдөр “Туушин зочид буудал”-ын байранд 18:00 цагаас зохион байгуулагдах юм.
Хамтлаг дуучид шүтэн бишригчиддээ сүүлийн үед хийж байгаа ажлуудаа тайлагнахаар албан ёсны вэб сайттай байдаг билээ. Тэгвэл удахгүй дөрвөн насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх Uvertura хамтлаг UVERTURA.MN сайтаа албан ёсоор нээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчиддээ илүү ойртож, хамтлагийн бүх клип, уран бүтээл, аялан тоглолтын бичлэг, зургаа сайтдаа тавих ажээ.
Өнөөдөр соёл, урлагийн ажилтны баярын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан тэмдэглэдэг уламжлалтай энэ өдрийг тохиолдуудан Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн “Жаахан шарга” театрд “Орон нутгийн театр чуулгуудын тулгамдаж буй асуудал” сэдэвт бага хурал зохион байгуулагдаж байна. Уг бага хуралд орон нутгийн театр чуулгын төлөөллүүд мэргэжлийн урлагийн байгууллагын дарга удирдлагууд оролцож орон нутгийн театр чуулгуудын өнөөгийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж буй юм.
Өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд “Cover Concert” хэмээх тоглолтоо өчигдөр “VEGAS” night club-т амжилттай тоглолоо. Хүрэлцэн ирсэн залуусын хязгааргүй үргэлжлэх алга ташилтын доор дэлхийн алдартай оддын дууг гайхалтайгаар амилуулсан хамтлагийн бүсгүйчүүд өнөөдөр “Corporate 2” зочид буудлын 16 давхарт байрлах “VIEW LOUNGE”-д мөн тоглолтоо хийх юм.
Монгол бөхийн өргөөнд 9-р сарын 6-ны өдөр буюу өнөөдөр 19 йагт “Хүүхэд ирээдүйн эзэд” бүх оддын хандивын тоглолт болох гэж байна.
Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Нэрээ хэлэн гараа сунган ичингүйрэх юмсан
Хөтлөлцөн хотын гудмаар алхах юмсан
Хацар дээрээ зөөлөн үнсүүлэх юмсан …
“Би чамд хайртай” киноны Баяраа гэхлээр хүн бүр мэднэ. Одоогоос гуч шахам жилийн тэртээ хийгдсэн хэдий ч үнэ цэнэ, үзэгчээ алдалгүй өнөөдрийн хүрсэн ховорхон киноны нэг болж билээ.
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин Нараг саяхан хөл хүнд болсон бололтой хэмээн нэгэн сайтад бичсэн байна. Бид энэхүү мэдээллийг мобайль ньюс буландаа онцолж байна.