Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёл, урлагийн салбарынхандаа баярын мэнд хүргэе!
Нийгэм

Соёл, урлагийн салбарынхандаа баярын мэнд хүргэе!

Урлаг Урлаг07/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chuulga027012931552013-09-07-10-54[www.urlag.mn]3265734572013-09-07-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн ажилтны баярын энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуудан соёл, урлагийн зүтгэлтэн, ажилтан, уран бүтээлчид ардын авьяастан, нийт уншигч та бүхэндээ www.URLAG.mn сайтын хамт олноос чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

    Монголын бүх урлагийнхны хамгийн том баяр наадам нь болж уламжлагдан зохион байгуулагдаж ирсэн энэхүү баярын энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын эрхэм хамт олон ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөөний 09:00 цагаас УДЭТ-ын үүднээс, ССАЖЯ-ны харъяа бүх мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтан, уран бүтээлчид болон монголын нийт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн Хүй долоон худагийг зорьлоо.

   Энэ жилийн соёл, урлагийн ажилтны баярын нэгдсэн арга хэмжээ Хүй долоон хутагт өдрийн 11:00 цагаас нээлтээ хийж үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр Хүчит 64 бөх барилдаж, Их насны морьд уралдаж, Сур харваж эрийн гурван наадмаараа цэнгэхийн зэрэгцээ, урлагийн байгууллагуудын ажилчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдах юм. Түүнчлэн баярын хаалт болгож оройны 18-н цагаас бүх оддын нэгдсэн тоглолт болох юм. Ийнхүү соёл, урлагийн ажилтан, уран бүтээлч та бүхний юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж, уран бүтээлийн онгод хийморь үргэлжид ивээн, эх орныхоо хөгжил дэвшилд ямагт бүтээлч хувь нэмэр оруулж байдагт нь талархал дэвшүүлье.

Та бүхнийг урлагийн тэнгэр “ЯНЖИНЛХАМ” бурхан өнөд ивээж явах болтугай.
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.