Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Miss Mongolia 2013”-ын “Мисс Модель”-ийн шалгаруулалт өнөөдөр болно
Уртын дуу

“Miss Mongolia 2013”-ын “Мисс Модель”-ийн шалгаруулалт өнөөдөр болно

Урлаг Урлаг07/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
miss2013336472750152013-09-07-14-10[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний энэ жилийн шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний "Мисс Модель" төрлийн шалгаруулалт өнөөдөр "Туушин зочид буудал"-ын байранд 18:00 цагаас зохион байгуулагдах юм.

  Жил жилийн "Мисс Модель" төрлийн шалгаруулалт нь монгол охидын гоо үзэсгэлэн, төгс бие галбирын гоё сайханыг үзэгчдэд мэдрүүлэн, гайхшруулдагаараа онцлог бөгөөд энэ жилийн оролцогч охидын хувьд үзэгчдийг бүр ч илүү гайхшруулсан гайхалтай шоу үзүүлбэрийг толилуулна хэмээн зохион байгуулагчид онцолж байгаа аж.

Түүнчлэн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

   Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

   Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийн шилдэг 20 оролцогчдын "Мисс Модель" төрлийн шалгаруулалтанд эрхэм сэтгүүлчид, үзэгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч:
"Мисс монголиа" холбоо
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи
Мэдээллийн албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.