Зохиогч: Урлаг

Улсын Драмын Эрдмийн театрын нүүр царай болж явсан жүжигчин бүсгүйчүүд болох МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, Жүжигчин А.Ганчимэг нар театраасаа гарч “Хувьсал” продакшны албан ёсны уран бүтээлчид болсон. Тэдний шинэ ажлын хамгийн анхны хамтын уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино энэ сарын 25-нд “Тэнгис”-т нээлтээ хийх гэж байгаа билээ.

Read More

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production”-аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM” хэмээх шоу тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох нээ. 30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн олон арван хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

Read More

ОХУ-ын Буриад улсын Ардын Жүжигчин Б.Амархүүгийн хайрын сенсаци үргэлжилсээр. Дуучин маань өчигдөр орой “Би Ариунзулд одоо хүртэл хайртай” гэж экс найз охиныхоо зурган дээр сэтгэгдлээ үлдээжээ. Энэ үйлдэл нь олон хүнд эргэлзээ төрүүлж түүнийг согтуу байсан гэх таамаглалд хүртэл оруулжээ.

Read More

Дэлхийн хөгжмийн урсгалд өөрсдийн гэсэн өвөрмөц стил имиж, гайхалтай дуулалтаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгч, фенүүдтэй болж Монголын залууст “All Rise”, “Sorry Seems To Be Hardest Word”, “Fly By”, “One Love” зэрэг дуунуудаараа алдаршсан Британийн алдарт “Blue” хамтлаг ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж Монголын шүтэн бишрэгчдийг нь гэгэлзүүлж эхэлсэн. Үнэхээр дэлхийн одод манай улсад тоглолтоо хийх болсон талаархи мэдээлэл цацагдаж эхэлхэд л фенүүдэд нь ирэхгүй дээ гэсэн хардлага аяндаа л төрдөг нь үнэн. Тэгвэл Британийн алдарт “Blue” хамтлагийг Монголд тоглуулах хариуцлагтай бөгөөд эрхэм ажлыг гүйцэтгэж яваа “Evento” ХХК-ын төлөөлөлтэй холбогдож тодруулсан юм.

Read More

“Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн 65 дахь удаагийн наадам” 2013 оны 8-р сарын 02-24-ний өдрүүдэд зохиогдож буй. Нээлтийн ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбүрг хотноо албан ёсоор эхэлсэн аж.

Read More

ОУХТ-ийн хүнсний бүтээгдэхүүн зардаг хоёр том цэнхэр павилионуудад гал гарч шатлаа. Гал түймэр өнөө өглөөний 06:10 цагт шатаж эхэлжээ.

Харин Онцгой байдлынхан 06:40 цагийн орчимд ирсэн байна. Гэвч “Нарантуул” худалдааны төв шатаад бараг дуусчээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна.

Read More

Намрын эхэн сарын эхний өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бид Сөүл болон Сан-Франциско хотоор дамжин, нийт 20 орчим цагийг агаарт, есөн цагийг транзит бүст өнгөрүүлсний эцэст наймдугаар сарын хоёрны шөнийн 01.45 цагт Вашингтоны “Даллас” олон улсын нисэх буудалд газардав

Read More