Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нарантуул захад гал гарчээ
Нийгэм

Нарантуул захад гал гарчээ

Урлаг Урлаг23/08/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1176359_516241038452960_1012288228_n6550774842013-08-23-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ОУХТ-ийн хүнсний бүтээгдэхүүн зардаг хоёр том цэнхэр павилионуудад гал гарч шатлаа. Гал түймэр өнөө өглөөний 06:10 цагт шатаж эхэлжээ.

Харин Онцгой байдлынхан 06:40 цагийн орчимд ирсэн байна. Гэвч “Нарантуул” худалдааны төв шатаад бараг дуусчээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна.

Яг одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн худалдааны төвийг бүхэлд нь хамгаалалтад авч нэг ч хүн оруулахгүй байна.



Харин түрээслэгчид нь уур бухимдал ихтэй орилж хашгирч, хэвлэлийнхэн рүү дайрч давшилж байв. Ямартай ч тус худалдааны төв өнөөдөр ажиллахгүй бололтой. Гал гарсан шалтгаан, хичнээн төгрөгийн хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалжийн мэдээллээр “Нарантуул” захын наймаачид зах дотроо лангуу талбайгаа ээлжээр манаж хоноцгоож байгаа ажээ. “Нарантуул” зах болон хүнсний бөөний төвийн өргөтгөл хоёрын дундуурхи замыг хасах, төв замаас “Нарантуул” зах руу хойноосоо шууд ордог зам тавих ажил хийх гэж буйтай холбогдуулан тус захыг энэ сарын 19-20-нд амраахаар шийдвэрлэсэн. Харин наймаачид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Зам засварын ажлыг наймаачид хэт улстөржүүлж байгааг хэлэх хүмүүс байгаа бөгөөд “Хоёр хоног биш арав хоног хааж, “Дүнжингарав” худалдааны төвд боломж олгох гэж байгаа юм. Яваандаа захыг хааж, түрээслэгчдийг нь татах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна” хэмээн наймаачид хардаж байгаа бололтой.  Өнөө өглөө гарсан галыг ч гадны нөлөөтэй байж магадгүй гэж наймаачид хэдийнэ хардаж эхэлсэн байна. Хоёр хоногийн өмнөөс цагаан хоолойгоор наймаачдыг зах, лангуугаа манаж хонохыг уриалж эхэлжээ.

“Нарантуул” худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийнхэн захын гадна түрээслэгчидтэй уулзах үеэр түрээслэгчид худалдаагаа хийхийг шаардаж байсан юм. Цагдаагийн байгууллагынхан захын дотор байрлах “Хаан” банкнаас хүнсний зах хүртэлх хэсэгт хашаа татахаа мэдэгдлээ. Харин түүнээс бусад хэсэгт наймаа эрхлэгдэг худалдаачид ажлаа хэвийн үргэлжлүүлж болно гэжээ.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026

Японы аймшгийн номын домогт зохиолч Коожи Сүзүки таалал төгслөө

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.