АНУ-ын загварын ертөнцийн нэрт гэрэл зурагчин Бэрт Стөрн Нью-Йоркт өнгөрсөн лхагва гаригт 83 насандаа таалал төгссөн тухай түүний ойрын хүн өчигдөр AFP-д мэдээлжээ.
Зохиогч: Урлаг
Бид энэ удаагийн “Mobile photo” булангаараа жүжигчин А.Алтанхуягийн фотог онцолж байна. Түүнийг бид “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр нь илүү мэдэх билээ. Тэрбээр уг зургаа өөрийн фейсбүүк хуудаснаа постлосон байсан юм.
Каннын кино наадмаар “Элитийн хүрээлэл” хэмээх кино үзэгч олонд толилуулсан юм. Тус кинонд оддын гэрийг тоносон хэсэг залуусын адал явдлын талаар өгүүлдэг юм. Энэхүү киног бодит үйл явдал дээр сэдэвлэж, гол дүрийг нь Эмма Уотсон бүтээсэн ажээ.
Үегүй юм шиг нугарч, олныг гайхшруулсан нэгэн бүсгүйн үзүүлбэрийг үзсэн юм. Бяцхан биедээ баймгүй авьяасаар үзэгч түмний талархлыг хүлээсэн уран нугараач О.Цэцэглэнг “Өөрмэдээ” сониныхоо зочноор урьж ярилцлаа.
Улаанбаатар хотод шинэ өнгө төрх, шинэ хотын соёлыг авчирсан Туулын хөвөөн дэхь өнгө өнгөөр алаглан орших ВИВА СИТИ хорооллын 1-р давхруудад байрлах худалдаа үйлчилгээний гудамжинд 6-р сарын 29-ний өдрөөс 7-р сарын 2-ний өдөр “VIVA CIТҮ НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ”-тай худалдаа үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төвд “Мини кино театр” байгуулагдан нээлтээ хийжээ.Нээлтийн арга хэмжээнд Сумын Засаг дарга Б.Энхбат, ССАЖ Яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил холбогдох хүмүүс оролцсон байна.
Зургадугаар сарын 14-17-нд Арабад болсон “Fashion me” үзэсгэлэн худалдаанд Г.Золцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцоод иржээ.
Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл өнөөдөр буюу 7 сарын1-ны өдөр ХБК-ийн концертын танхимд “Solo recital” тоглолтоо толилуулна.
Соёл урлагийн их сургуулийн “Тайз дэлгэцийн урлагийн сургууль” кино найруулагч, кино жүжгийн зохиолч, урлаг судлал шүүмжийн ангиудадаа элсэлт авахаар болсон байна.
Монголын хамгийн анхны багийн спортод зориулан бүтээгдсэн “Ганцхан оноо” уран сайхны кино өчигдөр буюу энэ сарын 28-нд нээлтээ хийлээ.
