Монголчууд алддаг байсан бол алдсан зүйлээ эргүүлж авч чаддаг цаг иржээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан T- батаарын түр музейн “Би гэртээ ирлээ” нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
Зохиогч: Урлаг
Энэ зуны хамгийн анхны задгай шоу, хур бороотой, хуран чуулсан залуусаар дүүрэн үнэхээр доргио болж өнгөрлөө. Showmasters works болон Mongol Mix Proct, Emdc, Micro Elements Label, “М-Ти-Эс” групп “HITE” брэнд, www.DORGIO.mn, www.Goolingoo.mn нap хамтран “SUNDOWN SUMMER GRAND OPENING BEACH FESTIVAL”-ыг өчигдөр “RIVER BEACH”-д үдшийн турш зохион байгуулсан юм.
МУГЖ Ч. Алтан-Өлзийг бид “Өнөр бүл” киноны Гармаагийн дүрээр нь илүүтэй мэднэ. Бүр “гажиг” Гармаа хэмээн тодотгох нь ч цөөнгүй. Тэрбээр “Гэрлэж амжаагүй явна”, “Сахиул уу сахиус уу?”, “Говь хянганд тулалдсан нь” гэх мэт 60-аад уран сайханы кино, 120-оод жүжгийн гол болон туслах дүрийг амилуулсан билээ.
Гоо сайхны олимп гэгддэг энэ жилийн “Дэлхийн мисс” наадам Индонез улсад болно. Исламын шашны хатуу дэг жаягтай Индонез улсад зохиогдох уг наадмын үеэр усны хувцастай үзүүлбэрийг хасаад байгаа гэнэ.
Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг Сүхбаатарчуудыгаа Аймгийн “Жаахан шарга” театрын 6 сарын 14-нд “Уурхайчин” соёлын ордонд “Өглөө зүгийн аялгуу” концерт 18.00 цагаас тоглогдоно.Мөн 21.00 цагаас тоглогдох “Үнэний босго” драмын жүжгийг толилуулах юм байна.
Бүтэн жилийн турш үргэлжилж, ялагчаа тодруулсан “Камертон 2” шоуныхан ажилдаа оржээ. Шинээр сонгогдсон “Камертон”-чууд өчигдөр хамтлагийнхаа продюсер, дуучин Д.Болдын хамт “Skytel” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Монголын урлагийн зөвлөл АНУ дахь Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр жил бүр Монголын нийгэм, урлагийн салбарт ажиллаж, уран бүтээл туурвиж буй залуусын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
Дуучин Taylor Swift-ын шинэ уран бүтээл “Everything has changed” дууны видеог хүргэж байна. Уг дуугаа Ed Sheeran-тай хамтран дуулжээ.
Нэгэн үе монголын залуус бүгд л гитар тоглодог байсан хэмээн аав ээж, ах эгч нар маань ярьдаг. Гэтэл өнөө үед тус хөгжмийг сонирхож тоглодог залуус цөөнгүй болж байгаа таатай мэдээлэл байна. Эдгээр залуусын нэг болсон О.Гантулга гэх залуугийн “youtube” хуудаснаа нийтлэсэн нэгэн бичлэгийг та бүхэндээ толилуулж байна.
Ятга хөгжмийн гайхамшигт аялгууг хүний зүрх сэтгэлд хүртэл тоглож “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгдэх болсон нь зүгээр ч нэг өгчихсөн алдар хүнд биш юм. Ази төдийгүй Европт өөрийн авьяасыг гайхуулж, Монголынхоо ардын урлагийг сурталчилж ирсэн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
