Хамгаас хайртай чамдаа
Од түүж өгөхгүй
Од тэнгэр хоёр
Биесээ үгүйлдэг юм билээ
Зохиогч: Урлаг
Warrior цомгийн дуу, алдарт BEP хамтлагийн гишүүн Will.I.Am-тэй хамтарсан Ke$ha-ийн галзуу хүүхдүүд буюу “Crazy Kids” дууны шинэ клипийг та бүхэндээ хүргэж байна.
“Showmasters works” болон Goolingoo, Mongol Mix Proct, Emdc, Micro Elements Label, www.DORGIO.mn нap хамтран “SUNDOWN SUMMER GRAND OPENING BEACH FESTIVAL”-ыг 06.07-нд 18:00-цагаас “RIVER BEACH”-д зохион байгуулахаар болжээ. Энэ зуны задгай шоуны нээлт болж байгаараа онцлог тус шоунд монголын шилдэг DJ нар хамтран оролцож байгаагаараа онцлог тус шоунд их хотын доргио залуусыг олон гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байгаа аж.
Бид энэ удаагийн “Mobile news” буландаа ICE TOP хамтлагийн дуучин Оргилын талаарх мэдээллийг онцолж байна.
Холбооны мөрдөх товчооны өндөр зэрэглэлийн мөрдөгчид өөрсдийгөө “The Four Horsemen” гэж нэрлэсэн дэлхийн хамгийн шилдэг илбэчдээс бүрдэх багийг анхааралтайгаар мөрдөж эхлэнэ. Тэдний мөрдлөг эхлэх болсны шалтгаан бол асар их мөнгө, эрдэнэс банкнаас зүгээр л хийсэн гарч байсанд оршино.
Уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд зарласан “Соёлын өв хүүхдийн нүдээр” уралдааны ялагчид тодорчээ. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс байгууллагдсаны 50 жилийн ой болон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 10 жилийн ойн хүрээнд уралдаан зарласан бөгөөд хот, хөдөөгөөс нийт 85 бүтээл өрсөлджээ. Уралдааны тэргүүн байрыг 40-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай Н.Бадармаа, дэд байрыг 33-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, найман настай Г.Номинжин, гутгаар байрыг 84-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай Б.Мөнхнаран тус тус эзэлжээ. Харин тусгай байрт “Амгалан” цогцолборын дөрөвдүгээр ангийн сурагч, есөн Ц.Мөнхжин, нэгдүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай С.Сандалай нар шалгарчээ.
Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг “Х Түц” продакшны жүжигчид болох МУСТА Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нар өнгөрсөн 6 сарын 1-нд тохиосон “Эх үрсийн баяраар” гэр бүлээрээ хүүхдийн паркт зочилж баяраа тэмдэглэжээ. Аз жаргалаар бялхсан энэ гэр бүлийн өхөөрдөм охидын нэг нь жүжигчин гэр бүлийн анхны хүүхэд бол нөгөө нь гавьяат жүжигчин И.Одончимэгийн том охины охин юм.
Монголын хамгийн анхны ардчилсан хэмээх тодотголтой “МN-25 дугаар суваг” телевизээс санаачлан монголын рок поп урлагт шинэ өнгө төрх, авъяас билэгтнүүдийг төрүүлэн гаргах зорилготой “Making the band” шоу төслийн 4 дахь удаагийн бүртгэл 6 дугаар сарын 1-нээс эхлэн тус телевизийн байранд явагдаж эхэлсэн билээ.
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд эх үрсийн баярыг тохиолдуулан 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд “Дэлхийн илбэ монголд” нэртэй шоу тоглолтоороо толилууллаа.
Эрүүл мэндийн байдлаасаа болж сүүлийн үед хэвлэлийнхний бай болоод буй нэрт жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдрын эсрэг хоёр ч удаагийн мэс засалд орсноосоо хойш анх удаа олны өмнө гарчээ.
