Зохиогч: Урлаг

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит сонсогчдын гарт очиход бэлэн болжээ. Цомог хоёр хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэгт Галдан бошготийн амьдрал, хайр сэтгэл, түүхэн тулалдааныг хөгжмийн хэлээр өгүүлсэн аж.

Read More

Монголын анхдагч төрийн бус өмчийн дээд сургуулиудын нэг “СИТИ” дээд сургуулийн хамт олон 15-н жилийн ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Ийнхүү ойн хүрээнд гурван том мюзиклийг тайзнаа тавьж байгаа бөгөөд үүний эхлэл болгон энэ сарын 19, 20-нд 19 цагт ДБЭТ-ын тайзнаа “Парисын Эх Дагины Сүм” жүжгээ толилуулж байгаа юм.

Read More

ДБЭТ-ын хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Энэ сарын 23-нд 17.00 цагт тоглогдох Ж.Бизе “Кармен” дуурийг тус театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей удирдан тоглуулах нь ээ.

Read More

Дэлхийн яруу найрагчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 321 анхны номыг дэлгэн тавих ажээ. Үзэсгэлэнгийн үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, анхны зохиолынх нь талаар хүрэлцэн ирсэн хүмүүстэй нээлттэй ярилцах бол зохиолчид өөрсдийн номоо дуудлага худалдаанд оруулан борлуулж болох гэнэ.

Read More

АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг 13 орны 60 гаруй шилдэг циркчин, Монголын циркийн тайзнаа нэгэн долоо хоног чуулахаар болжээ.

Read More

10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Гэгээн Муза” драмын урлагийн шилдгийг шалгаруулах наадам энэ жилээс эхлэн олон улсын наадам болж байгаатай холбогдуулан үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд Татъяана Николаевна /ОХУ/, Нэг хүний жүжгийн төрлийн шүүгчээр Анжелина Роска /Молдав/ нар ажиллахаар болжээ.

Read More

Хаа сайгүй яарсан хүмүүс. Амьдрал буцалж, секунд бүр нь ямар нэг зүйл сануулдаг хотдоо би хайртай. Гэхдээ яаруу нийгмээс болоод, сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ ч яаруу хандахыг би лав өөртөө зөвшөөрдөггүй. Харин чи? Ямар зүйлсэд яасан ч яарч болохгүй талаар зөвлөж байна.

Read More

“Харанга” хамтлагийн гитарчин МУГЖ Ц.Энхманлай, хөтлөгч, дуучин МУСТА Д.Цовоо нар хамтарсан “Манай орцны миний багын дуунууд III” цомгийнхоо баярыг өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус цомгийнхоо хэвлэлийн хурлыг хийж дуунд дуртай дуучин монгол түмэнд танилцуулсан юм.

Read More

Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш. Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй, эрдүү чанга хөөмийн аялгуутай, тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг Монгол хүн би байна.

Read More