Cүүлийн үеийн судалгаанаас үзвэл эрчүүдийн хамгийн ихээр хэлдэг худал нь өөр хүүхэнтэй явалдсантай огтхон ч холбоогүй байна.
Яагаа ч үгүй ээ. Би зүгээр.. Ихэнх эрчүүд энэ үгийг найз бүсгүйчүүддээ хэлдэг гэнэ. Чи ч гэсэн энэ үгийг дуулсан даа…
Эрчүүд хэрүүл маргаан үүсгэхээс эмээж бас эр хүний нэр төрөө хамгаалахын тулд л ингэж хэлдэг гэнэ. Тэд эмэгтэйчүүдийн адил сэтгэлээ нээн олон долоон юм ярихдаа маруухан улс. Хэрэв тэр өөрийг нь зовоож буй зүйлээ хэлэхийг оролдвол хэлэх гэснээ буруу яриад, чамайг уурлуулж, байдлыг улам хурцатгана гэдгээ мэддэг. Өөрөөр хэлбэл, тэд яльгүй зүйлийг том асуудал болтол дэврээхгүйн тулд ярихаас зайлсхийдэг байна. Иймэрхүү эгзэгтэй байдал үүссэн үед эрчүүд бодлоо дотроо нуусаар дуусдаг гэвэл бас үгүй. Эмэгтэй хүн зөн совингоороо ханиа, найз залуугаа өөрөөс нь юм нуугаад байна гэдгийг хэдийнээ мэдчихсэн байдаг. “Ядаргаатай юм” гэж загнуулах-гүйн тулд хэлдэггүй л болохоос биш… Хэрэв нөхөртөө, найз залуудаа асуудлыг тэгэсхийгээд чимээгүй өнгөрүүлэх боломжийг олговол чи харилцаандаа сэв суулгахын эхлэлийг тавьж байна гэдгээ санах хэрэгтэй.Хайрт чинь зүгээр ээ гэж хэлсэн бол заавал ч үгүй аюултай байдал үүслээ гэж сандрах хэрэггүй. Мань эр зүгээр л өөрийгөө сул дорой харагдуулахгүйн тулд ярихгүй байж болно. Ажилтай нь холбоотой бол эр хүн тэр тусмаа үг унагахгүй талтай байдаг. Учир нь ажил бол ямар ч эр хүний хувьд эрч хүч, тогтвортой амьдралын баталгаа, үндэс суурь нь юм. Тиймээс тэдний ажил дээр асуудал үүсэхэд амьдралдаа хөл алдах мэт эмзэг болдог.
Энэ эмзэг байдлаа эрчүүд хүнд харуулахыг хүсдэггүй. Өөрсдийг нь аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай эрэлхэг дайчид гэж биднийг боддог гэж эрчүүд итгэдэг. Тийм болохоор хэрэв хайртыгаа ам нээлгэхийг хүсэж байгаа бол чи хэн нэгэн “баатар” биш харин түүндээ л хайртай гэдгээ хэлэх учиртай.
Шууд тулгаж асуулгүй, хөнгөхөн яриа өдөж (шог маягаар ч болно, харин хэтрүүлэв ээ), зовоож буй асуудлыг нь лавла. Өнөөдөр сонин сайхан юутай вэ? Муу мэдээ байсан ч хамаагүй надтай хуваалцаач. гэж гуй. Хэрэв тэр сэтгэлээсээ ярилцах хүсэлгүй байвал тэгээд зөнд нь орхих хэрэгтэй. Түүнд дараа ярилцах боломж олгож ингэж холдсоноор чи найз залуудаа өөрөө хүсвэл ярилцах боломжийг олгож байна гэсэн үг.
Эмэгтэйчүүд бүх асуудлыг нэг дор ярьж шийдэх гэж зүтгээд бурууддаг. Эрчүүд бид нар шиг пал хийтэл бүхнээ ярьж асуудлаа нэгмөсөн шийдэхгүй шүү дээ. Тэдэнд хугацаа хэрэгтэй болдог. Найздаа хэд хоногийн хугацаа өг. Тэгээд юу болсныг нь асуу. Яагаад тийм зүйл болсон тухай учрыг нь лавла.
Хэрэв найз чинь удаа дараалан дээрх үгийг хэлж, чамайг яаж ч зөөлөн асуусан үг унагахгүй байвал шулуухан ярилцах хэрэгтэй. Та хоёрын дунд жинхэнэ асуудал үүссэн гэж хэлж болно. Түүний юм хэлэлгүй, дуугүй явах нь байдлыг улам хүндрүүлж байна гэдгийг хэл. “Би чамтай ярилцахыг их хичээж байна. Даанч ямар ч нэмэр алга. Миний хэрэг ер нь байна уу? гэж хэлээрэй. Энэ нь чамайг харилцаагаа нандигнадаг гэдгийг илтгэнэ. Ингэснээр тэр ч гэсэн сэтгэлээ нээх хэрэгтэйг ойлгох болно.
Зохиогч: Урлаг
Бүтэн өдрийн туршид чи гутлаа тайлалгүй нааш цааш гүйх үед хөлний чинь арьс хагарах явдал гардаг.Харин хагарсан арьс өвдөж, загатнаж, тэр ч байтугай завсраас нь цус гарч ч мэднэ. Хэрвээ арьс хагараад байвал чийгний дутагдалд орсны шинж. Өөрөөр хэлбэл арьс чинь хэтэрхий их хуурайшжээ.
Алдарт “Mercedes Benz”-ийн загварын долоо хоног жилд хоёр удаа загварын томоохон хотуудад болдог уламжлалтай
Урлагийн бурхад чуулсан их өргөө хэмээгддэг УДЭТ-ыг зорин зорьсоор хүрч очоод, гоо үзэсгэлэн, авъяас билэгийн төгс нэгдэл болсон МУСТА, жүжигчин Д.Ганцэцэгтэй уулзаж ярилцсан юм.
Цав цагаан тайз цэлийж, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг санагдуулам балетын хувцастай үзэсгэлэнт охид зочдод үйлчлэх нь тансаг агаад сонгодог.
Төрийн шагналт Д.Сосорбарам “Зүүдний гуйлга” дууны клип
Дуучин Бейонсе жил гаруй өмнө төрж хөөрхөн охинтой болсон билээ. Хөл хүндтэй байхдаа Бейонсе 25 кг жин нэмсэн юм байна. Тиймээс эргүүлээд жингээ хасч, урьдын адил гоолиг сайхан харагдахын тулд багагүй хөлс урсгасан гэнэ.
Олны анхаарлыг үргэлж татдаг дуучин бүсгүй Рианна сайн дуучнаас гадна өөгүй галбиртай бүсгүй гэдгээрээ алдартай нэгэн.
Монголын анхдагч төрийн бус өмчийн дээд сургуулиудын нэг “СИТИ” дээд сургуулийн хамт олон өнөөдөр 15-н жилийн ойдоо зориулж түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийлээ. Тэртээх 1998.08.11-ний өдрийн БСШУЯ -ны сайдын 182 тоот тушаалаар тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаага эхлүүлж байсан тус сургуулийнхан ойдоо зориулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний бага хурал, шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байгаа аж.
Ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” өөрийн авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн “Өнө мөнхлэй” хэмээх хоёр дах шинэ цомгоо өлгийдөн авжээ.