Зохиогч: Урлаг

Улсын драмын эрдмийн театрт Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драм Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан өнөөдөр ганцхан удаа тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл нь агуу хайр дурлалын мөнхийн дуулал болон өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдаагүй юм.

Read More

Монголын залуусыг байлдан дагуулсаар өнгөрсөн жил 15 нас хүрсэн “Ice Top” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 12-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас “Нөхөрлөл мандтугай” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Монголын хип, хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Ice Top” хамтлаг энэ жил 16 нас хүрч эрийн цээнд хүрснээ зарлан анх байгуулагдсан бүрэлдэхүүнээсээ өнөөдөр байх бололцоотой бүх гишүүдээ энэ тоглолтдоо оролцуулж байгаа гэнэ. Мөн тэдний тоглолтод ирсэн үзэгчдэд шоу ертөнцийг өөрөөр харуулах болно гэдгээ амлаад байгаа юм.

Read More

Монголын хип хопын ууган хамтлагуудын нэг “Dijital” хамтлагынхан үнэнч шүтэн бишрэгчид, фэнүүддээ зориулан энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын баярын өдрөөд “Зүрхрүү” хэмээх нэртэй бие даасан тоглолтоо UB паласын концертийн их танхимд тоглохоор болжээ. Тус тоглолтонд хамтлагийнхаа 14 жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчдынхоо сайн мэдэх шилдэг 20 уран бүтээлээ хүргэх гэнэ.

Read More

Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Digital “ хамтлагийн бүхий л дуу нь сонсогчдын дунд хит болж байсан үе саяхан. Харин тус хамтлаг нь уран бүтээлээсээ түр завсарлаж фэнүүдээ гонсойлгож байсан ч олон сайхан дуунууд нь хүн бүхэнд ямарваа нэгэн дурсамжийг нь хадгалж байдаг болохоор одоо ч гэсэн бидний сэтгэлд тодхон байдаг нь гайхалтай.

Read More

Морин хуурын чуулгынхан “Гайхамшигт ардын дуу” нэртэй тоглолтоо энэ сарын 6, 7-нд Улсын филармоны тайзнаа хийх гэж байна. Чуулгынхны хувьд уг тоглолт нь энэ оны анхных бөгөөд Үндэсний цагаан сарын өмнө болж буй гэдгээрээ онцлог юм.

Read More

Цагаан сарын баяраар Солонгост байгаа Монголчуудаа баярлуулахаар 3 бүдүүн & A Cool нар хамтран “Цагаан сар Түндэмүн” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт 2013 оны 2 сарын 9 –ны өдөр 22:30 –аас ердөө ганцхан удаа” DDM “ night club-т болох бөгөөд 2013 оны 2 сарын 10,11-нд фен шоутай юм байна.

Read More

Энэудаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө тодордог дуучин С.Нарантай холбогдож “Дуучин С.Наран Валентинаар Казак залуутай сүй тавина” гэсэн мэдээллийн тодруулгыг авах гэсэн боловч гадаадад яваа тул түүний дотны танилтай ярилцаж дээрхи мэдээллийн талаар хариулт авлаа.

Read More

Анжелина Жоли, Брэд Питт нарын төрсөн охин Вивьен Маршелин дөнгөж дөрөвхөн настай ч гэсэн кино урлагт хүчин зүтгэж, чамгүй цалинтай ажиллаад эхэлжээ. Вивьен охин “Малефисент” хэмээх киноны зураг авалтад оролцохдоо долоо хоногт 3000 ам.долларын гэрээ байгуулсан гэнэ. Тус кинонд Вивьен Аврора гүнжийн дүрийг бүтээж буй юм байна.

Read More