Зохиогч: Урлаг

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө ялгаран хөдөлмөрч, хөдөлгөөнтэй нэгэн хэмээгддэг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өөрийн “facebook.com/urankholboo” хуудсаараа дамжуулан хайртай залуудаа сэтгэлээ илчилжээ. Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож буйтай холбогдуулан өөрийн хайртай залуу Б.Түвшинбаяртаа баярын мэнд дэвшүүлээд бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай шүү хэмээжээ. Мөн бүх дурлалт хосууддаа ч бас баярын мэнд дэвшүүлсэн үгсийг facebook-тээ нийтэлжээ. Ийнхүү мянга мянган залуусын зүрх сэтгэлийг шархлуулж өөрийн хайртдаа сэтгэлээ илэрхийлсэн дуучин бүсгүйдээ нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.

Read More

ҮДБЭЧ-ын уран бүтээлийн сэдэв, төрөл, найруулга зүй байнга шинэчлэгдэж, үзэгч-сонсогчдын гоо сайхны таашаал хүлээсээр байгааг батлах нэгэн бүтээл урын санд нь нэмэгдэв. Энэ бол 2012 оны ээлжит уран бүтээл “Салхины дууль” концерт юм. “Салхины дууль” концерт ын уран сайхны шийдэлд чуулгын дэд захирал, найруулагч Н.Болд “Хүннү Гүрэн” түүхэн сэдвийг сонгон авчээ. Үндэсний яриан жүжиг, дуурь, балет, кино зэрэг тайз дэлгэцийн урлагт байвал зохих том сэдвийг концертын цуваа үзүүлбэрт шингээж, үзэгч-сонсогчдод толилуулна гэдэг тус чуулгын хамт олонд ахадсан алхам, санаанд үл багтам зорилт байж болно. Талархууштай нь тэд зорилгодоо хүрч, зорилтоо биелүүлэв. Ямар эрэл хайгуул хийж, аргазүй баримталж ийм амжилт оловоо! Бидний бодлоор, нэг талаас, урлагийн илэрхийлэх дүрслэх баялаг хэл, уран дүрийн ид шид, нөгөө талаас, шинжлэх ухааны нотолгоо баталгааг эш үндэс болгосон бололтой. Шинэ бүтээл дээр ажилласан уран бүтээлийн баг хоёр зүйлийн эрэлд гарчээ. Нэгдүгээрт Хүннү судлалаар мэргэшсэн эрдэмтдийн бичсэн бүтээл, түүх шаштир, сурвалж бичиг олж судлахаар, хоёрдугаарт шинэ бүтээлийнхээ төрөл зүйлийг сонгож билиг авъяас, ур чадвараа сорихоор шийджээ.

Read More

МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санхүүжилтээр Дуурь бүжгийн эрдмийн театрынхан даралтат, модон үлээвэр, гуулин үлээвэр, цохиур гэсэн төрлийн 367 мянга 608 ам.долларын үнэ бүхий 45 шинэ хөгжмийн дагалдах хэрэгслийг хүлээн авлаа.

Read More

Тэртээх 16-р зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн Гэгээн Валентины өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Аль эрт цагт ромчууд хоёрдугаар сарын дундуур хайрын “Juno Februata” гэх охин тэнгэрт зориулсан “Lupercalia” хэмээх эротик наадам хийдэг байсан гэх. Хайрын энэ өдрийн гол “буруутан” нь католик лам Валентин юм. Түүний түүх Ромын эзэнт улсыг захирч байсан II Клавдий хааны үеэс буюу ойролцоогоор 269 оноос эхлэлтэй. Дайтаж байгаа Ромын армийн гол төлөвлөгөөний золиос нь гэр бүлтэй легиончууд байв. Цэргийнхээ дайчин чанарыг хадгалан үлдэх гэсэн эзэн хаан тэднийг гэрлэхийг хориглосон лүндэн буулгажээ. Хэдий эзэн хаан зарлиг гаргасан ч цэргүүдийн сэтгэл “чулуужсангүй”. Эзэн хаантайгаа тэрсэлдэхээс үл айсан нэгэн хүн тэдэнд тус болсон нь Терни хотын Валентин лам байв. Тэр их романтик хүн байсан бололтой. Легиончуудад хайрын захидлыг нь бичиж өгөхөөс гадна тэдний хүсэлтээр хайртай бүсгүйд нь бэлэг хүргэдэг байж. Мөн дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ.

Read More

Дэлхийн супер од поп дуучин Рианна долоо дахь цомог “Unapologetic”-т багтсан хамгийн сүүлийн сингл “Stay” дууныхаа клипийг өнгөрсөн даваа гаригаас эхлэн албан ёсоор цацаж эхэлжээ. “Stay” хэмээх шинэ дуугаа “Mikky Ekko” -той хамтран дуулсан бөгөөд уянгын өнгө аястай бөгөөд тэрээр шинэ дуугаа “уярам, дотоод ертөнцийг харуулсан, хүчтэй” хэмээн тайлбарласан байна. Дуучин Рианна “Unapologetic” цомгоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан бөгөөд тус цомогт багтсан “Diamonds” дуу нь цацагдсан даруйдаа Billboard-ын шилдгүүдийн жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн амжилт үзүүлсэн билээ.

Read More

Улсын драмын эрдмийн театрт Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драм Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан өнөөдөр ганцхан удаа тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл нь агуу хайр дурлалын мөнхийн дуулал болон өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдаагүй юм.

Read More

Монголын залуусыг байлдан дагуулсаар өнгөрсөн жил 15 нас хүрсэн “Ice Top” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 12-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас “Нөхөрлөл мандтугай” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Монголын хип, хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Ice Top” хамтлаг энэ жил 16 нас хүрч эрийн цээнд хүрснээ зарлан анх байгуулагдсан бүрэлдэхүүнээсээ өнөөдөр байх бололцоотой бүх гишүүдээ энэ тоглолтдоо оролцуулж байгаа гэнэ. Мөн тэдний тоглолтод ирсэн үзэгчдэд шоу ертөнцийг өөрөөр харуулах болно гэдгээ амлаад байгаа юм.

Read More

Монголын хип хопын ууган хамтлагуудын нэг “Dijital” хамтлагынхан үнэнч шүтэн бишрэгчид, фэнүүддээ зориулан энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын баярын өдрөөд “Зүрхрүү” хэмээх нэртэй бие даасан тоглолтоо UB паласын концертийн их танхимд тоглохоор болжээ. Тус тоглолтонд хамтлагийнхаа 14 жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчдынхоо сайн мэдэх шилдэг 20 уран бүтээлээ хүргэх гэнэ.

Read More