Зохиогч: Урлаг

Дуучин Бруно Марс өчигдөр Америкийн алдартай телевизийн ток шоунуудын нэг NBC-ийн “The Ellen DeGeneres Show”-д оролцох үеэрээ энэ зун “The Moonshine Jungle” нэртэй аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ярьжээ.

Read More

Жил бүрийн хавар олон улсын театрын баярын өдрөөр драмын урлагийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам уламжлал ёсоороо ирэх гуравдугаар сарын 27-нд зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Энэ жил 10 жилийн ойн тохиож буй тус наадамд оролцох аймгуудын театрын нэр эхнээсээ тодроод байгаа аж. Тухайлбал, “Сонгодог урлаг II” хөтөлбөрийн хүрээнд орон даяар зарласан уралдаанд шалгарсан Дорнод, Завхан, Дархан-Уул аймгийн Хөгжимт драмын театр оролцох юм байна. Мөн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлэх бүтээлийг тодруулах комиссынхон хөдөө орон нутгаар явж шалгаруулалт хийж байгаа аж.

Read More

Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлсэн дуучин МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг хийлээ. Монгол туурагтан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид нэгджээ. Тэд энэ сарын эхээр дуучин С.Жавхлангийн урилгаар иржээ. Цагаан сарыг зөвхөн Монгол Улс тэмдэглэх бус Монголд туурагтан даяараа тэмдэглэх учиртай хэмээсэн юм.

Read More

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ.

Read More

Манай улсын урлаг соёлын байгууллагууд, театр чуулгууд өөрсийн гэсэн музейн үзмэртэй байдаг хэдий ч иргэдэд тэр бүр нээлттэй байдаггүй. Хааяа нэг хаалгаа нээдэг ч музейг сонирхогчид нь ховор байдаг. Иймээс эдгээр музейнуудын үйл ажиллагааг жигдлэх, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх, хүмүүст нээлттэй болгох үүднээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон яамны зарим удирдлагууд Монголын Театрын музейн үйл ажиллагаатай энэ сарын 6-нд танилцсан билээ.

Read More

Монгол түмний дуу хуур, хөгжим бүжгийн их гайхимшигийг үзэгч түмнээ өргөн барихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолт нэгдсэн 2 дахь жилдээ зохион байгуулагдаж өчигдөр эхний тоглолтоо хийсэн юм. МҮЭСТО-нд тоглогдож буй “Монгол төгсөшгүй” тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, туслах найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжиг ангийн дарга МУСТА Д.Энхгэрэл, Уран сайхны удирдаачаар Д.Ариунболд, Ерөнхий зураачаар А.Аюушжав, Гэрлийн техникч Б.Даваа нар ажиллаж байгаа ажээ.

Read More

Өнөөдөр Гэгээн Валентин, дурлалт хосуудын баярын өдөр тохиож байна. Тэртээх 16-р зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн энэ өдөрт зориулан монголын уран бүтээлчдийн олон гайхалтай тоглолт, шоу арга хэмжээнүүд болох юм. Ингээд та бүхэндээ өнөөдөр болох урлаг соёлын арга хэмжээнүүдийг мэдээллээс хүргэж байна.

Read More

Урлаг соёлын мэдээ мэдээллийн www.URLAG.mn сайтын хамт олноос уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагуудын нийт ажилчид, уншигчид, дэмжигчид, хамтран ажиллагч нартаа угтан ирж буй XVII дугаар Жарны Тийн Ялгуулсан хэмээх Усан могой жилийн сар шинийн баярын мэнд хүргье. Эрхэм та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Read More

Lady Gaga-гийн үе мөч өвдсөн учир тэрээр нэг хэсэгтээ тоглолтоо үзэгчдэд толилуулж чадахгүйд хүрчээ. “Би нэгэн тоглолтын үеэр бэртэл авсан гэдгээ нуусан” хэмээн тэрээр Twitter дээрээ бичсэн байна.

Read More

Эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа олонтоо дуурсгаж яваа ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг “Angel of music” бие даасан тоглолтоо өнөөдөр АСА циркт 19:00 цагаас үзэгч түмнээ толилуулах гэж байна. Тэрбээр тоглолтын хөтөлбөртөө сонгодог дуурийн ари, романсуудаас багтаасан байна. Тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Армян улсын тенор Ованес Айвазян, “Хурд” хамтлаг оролцох бөгөөд хөгжмийг Италийн удирдаач Роберто Салвалаио удирдах юм байна.

Read More