Зохиогч: Урлаг

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн охин Иванка Трамп ааваасаа илүү алдартай болж байна. Түүний үзэсгэлэнт төрх, ухаалаг зан, тогтвортой гэр бүл, эрс шийдвэрүүд нь аавынхаа нөлөөнөөс гадуур дэлхий нийтэд алдартай болгож байгаа гэхэд болно. Ингээд түүний гэрэл зургийн цомгийг цувралаар хүргэж байна.

Read More

“Яг түүн шиг” 2 шоуны долоо дахь дугаарын ялагчаар нууц ноёнтон буюу Г.Ганхүү тодорлоо. Тэрээр энэ удаад Tina Turner-ийн “Simply the best” дууг дуулж анхны ялалтаа байгуулж, шүүгч тус бүрээс хамгийн өндөр оноо буюу 12 оноо авч шүүгчдээс магтаалын үг сонсов.

Read More

Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчихаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээ. Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо МҮЭСТО-нд хийх гэж байгаа билээ.

Read More

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.

Read More

“Тагтаа” Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ.

Тэгвэл энэхүү уралдааны шилдэг орчуулагчаар шалгарсан Мөнхцолын Батбаярын орчуулсан Хятадын өнөө цагийн алдартай зохиолчдын нэг Чи Зи Жианы “Цасан хөшиг” өгүүллэгийг таалан уншина уу.

Read More

Аргын тооллын 5 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 19. Суулга одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан. 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Read More

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Read More

Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Бид нэг гэр бүл” тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.

Read More