Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориулсан, эмэгтэй хүний үнэн түүхийг харуулах “Түцний охид” уран сайхны кино “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. “Go Adventure studio” болон “Red point media”-гын хамтын бүтээл “Түцний охид” киноны гол дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, СТА жүжигчин Т.Хулан, жүжигчин Т.Бадамжав нар тогложээ. Тус киноны ерөнхий найруулагчаар Д.Галхүү ажилласан бөгөөд тэрээр киноныхоо талаар “Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм.Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж өдрийн бодолд кино кино…
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Архивын ерөнхий газартай хамтран архивт хадгалагдаж буй 16мм, 35мм-ийн хальсны дүрс бичлэгт суурилан экспериментал, абсракт видео бүтээл туурвих замаар хотын түүх, нийгэм соёлын өөрчлөлт, цаг үеийн шилжилт хөдөлгөөнийг олон нийт, залуу үеийнхэнд бүтээлчээр танилцуулах зорилготой “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” төслийг 2017 дөрөвдүгээр сарын 24-өөс тавдугаар сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.
Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Эх орны ялалтын баярын 72 жилийн ойн өдөр. 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Германы арми Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тиймээс энэ өдрийг Оросын ард түмэн мөн дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж, зовж, зүдэрсэн улс орнууд ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 14. Ангараг гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.
Дэлхийн технологи электроникийн салбарт үргэлж шинэ өөрчлөлт хөгжил ид өрнөж буй дижитал эрин үед бид амьдарч байгаа билээ. Өнөө цагт бидний өдөр тутмын хэрэглээ болсон Ухаалаг утас, Компьтер тоглоом, Smart TV, Tablets, Laptop Desktop компьютерууд, Blu-ray кинонууд зэрэг эдгээр барааг нэг дор сонирхон, худалдан авах боломжтой нэгэн дэлгүүрээр бид зочиллоо. Эднийх хүмүүсийн сонирхол татсан хэрэгтцээт бараа бүтээгдэхүүнүүдийг АНУ-с гэрээт бэлтгэн нийлүүлэгч түншүүдээрээ дамжуулан оруулж ирэн Монголд худалдаалдаг ба тухайн улсад тогтоосон шижиг үнээр манайд борлуулдаг байна. Мөн захиалгаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хүссэн барааг сэтгэл ханамжинд анхаарч тэдний хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээн ажилладаг “Мөнгөн бороо” дэлгүүртэй танилцаж, тус компаний менежер Б.Чинсайхантай ярилцсанаа хүргэж байна.
УДЭТ-ын жүжигчин “Драмын 4” хамтлагийн дуучин Г.Амгаланбаатарын “ХЯЗГААРГҮЙН ОРОН ЗАЙ…” уран бүтээлийн тайлан тоглолтоо толиулахаар болжээ. Түүний анхны уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 21-нд 16.00 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Тоглолтын ивээн тэтгэгч “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байна. Энэхүү тоглолтонд түүний тоглосон кино, жүжиг, клипийг үзэгчдэд хүргэнэ. Мөн жүжигчин, дуучид оролцохоос гадна алдарт Надаар тоглосон хайр тэргүүтэй дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг жүжгүүдийн хэсгээс тоглохоор болсон гэдгийг жүжигчин Г.Амгаланбаатар хэллээ.
Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа хос цомгийн баяраа сэтгүүлчидтэй хамт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, “Өнгө аяс”, “Удахгүй ээ… ” цомгоо танилцуулах хэвлэлийн бага хурал 2017.05.10-ны өдрийн 11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Кастл” рестораны гурван давхарт хийх юм байна.
Урин дулаан цаг ирж байгаа энэ цаг үед эрхэм та чанартай чамин хийцтэй гутлаар хөлөө баярлуулмаар байна уу. Тэгвэл анхаарлаа түр хандуулна уу. Энэ зуны хамгийн том гутлын үзэсгэлэн худалдаанд та бүхнийг уриж байна.