Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна
Дуурь

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 9, 10-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү гурван бүлэг, зургаан үзэгдэлт эл дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан юм.  Тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд Урлагийн гавьяат зүтгэдтэн Ж.Бүрэнбэх удирджээ.

19 дүгээр зууны Монголын бодит амьдралаас харуулдаг энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.

Бурхны үнэнч зарц гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо илж болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Х.Мягмарсүрэн Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдааны гранпри шагналыг хүртлээ

20/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Лхасаран Линховоины нэрэмжит олон улсын XV уралдаанд Г.Алтанхуяг тэргүүн байр эзэлжээ

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.