Уншигч та бүхэнтэй Ардын жүжигчин А.Очирбат буюу Итгэлт баяныг уулзуулж байна. Түүнийг ахмад уран бүтээлчдээсээ шилдгийн шилдэг хэмээн нэрлэхэд хэн ч маргахгүй байх. Тиймээс “Best of Best” буландаа урьсан юм.
Зохиогч: Урлаг
Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг. Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ. Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.
“Playboy” сэтгүүлийн мэдэхгүй хүн байхгүй бизээ. Залуучуудын хүслийг бадрааж байдаг “playboy” сэтгүүлийн тухай содон, сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Сөүл хотноо болсон PSY-н үнэгүй тоглолтыг 80 мянган иргэд үзэж сонирхжээ. Тоглолтын өмнө эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгаа дуучин PSY-ийн тоглолтонд зориулан Сөүл хотын захиргаанаас метро, автобусуудыг шөнийн 02.00 цаг хүртэл үйлчлэх шийдвэр гаргасан билээ.
Солонгост төдийгүй дэлхийд од болоод буй Psy 10-р сарын 4-нд “Seoul Plaza”-д фенүүддээ зориулж үнэгүй тоглолтоо хийсэн билээ. Түүний энэ тоглолтд 80,000 хүн цугларсан байсан бөгөөд тоглолт 22:00 цагаас эхлэх байсан ч 15:00 цагаас эхлээд л хүмүүс цугларч эхэлсэн байна. Харин 20:00 цаг болход 25,000 хүн цугларчихсан байжээ. Мөн тус тоглолт нь дээр олон гадаад жуулчид цугларчээ. Psy-ийг ‘Gangnam Style’ дуугаа дуулхад хүмүүс дагаж бүжиглэж байснаас гадна Psy ‘Celebrity’ ‘We are the one’ дуунуудаа дуулжээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаа хүмүүс бөөгнөрөн, “Хаалгаа онгойлгооч” хэмээн зарим нэг нь хаалгыг нь тогшин зогсоно. Цаг 17.20. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 дахь улирлын нээлтийн тоглолт хэдийнэ эхэлсэн энэ аж. Тоглолтоо үргэлж цагтаа эхэлдэг дуурийн театрынхан энэ жилээс үзэгчдэдээ хатуу шаардлага тавьдаг болж байгаагаа ийнхүү илэрхийлжээ.
Америкийн поп дуучин Леди Гага 2012 оны энх тайвны “LennonOno Grant for Peace” гэх шагналын тав дахь эзэн боллоо гэж Rolling Stone мэдээлж байна.
Алдарт The Beatles хамтлагийн Жон Леннон агсны гэргий Йоко Оно талийгаач нөхрийнхөө дурсгалд зориулан бий болгожээ. Шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 9-нд Жон Ленноны төрсний 72 жилийн ойгоор Рейкьявик хотноо болно. Шагналыг дагалдан ирэх бүх мөнгийг Леди Гага ДОХ-той тэмцэх Элтон Жоны санд хандивлана гэж мэдэгдээд байгаа. Шагналын хэмжээ нь харин тодорхойгүй.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн албан ёсны хэвлэлийн бага хурал боллоо. Нээлтийн арга хэмжээнд “Улаанбаатар” чуулгын дарга Ц.Төвшинтөгс, МУСГЗ О.Соёлт, МУУГЗ Б.Баатар, МУСТА С.Баярсайхан, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Б.Батболд, МУСТА Г.Отгонцэцэг, Ерөнхий продюссер Б.Нямсүрэн, Ерөнхий ивээн тэтгэгч “INFINITE HOLDING”-н захирал Э.Бархасбадь нар оролцлоо. Тус жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, зохиолч МУСТА С.Баярсайхан бичиж, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш ажиллажээ. Жүжгийн хяналтын зөвлөлийн гишүүдээр АЖ Б.Мөнхдорж, МУУГЗ Б.Баатар, МУСГЗ О.Соёлт, МУУГЗ Ч.Ганхуяг нар ажиллаж байгаа ажээ. “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА уртын дуучин Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд дүрүүдэд: МУГЖ Т.Баяраа, МУСТА М.Анхтуяа, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, Э.Цэнд-Аюуш, Ж.Буянтогтох нар тоглох нээ.
Поп, опера урсгалаар уран бүтээлээ туурвиж, шинэ өнгө төрх мэдрүүлсэн “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тэд өнөөдөр 19.00 цагт хуучнаар “Ард” кино театрт байрлах “Од” театрт “Удиртгал” нэртэй анхны цомгоо өлгийдөн авах гэж байна. Тиймээс тэд цомгийн баяртаа зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд тоглолтоо “урилгын” гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Түүхэн “Аравт” киноны хөгжим цогцоороо эгшиглэх “Эзлэн” тоглолт Улсын циркт энэ сарын 17-19-нд тоглогдоно. Өвөг дээдсийнхээ хийморь лундааг сэрээн бичсэн гэгдэж байгаа энэхүү бүтээлээ Б.Чинбат симфони оркестртой тоглохоор болсон нь Монголын хөгжмийн түүхэнд онцгой үйл явдлын нэг болж байна. Тоглолтонд Намсрайжавын нэрэмжит 60 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хоор оролцоно.
