Английн Лондон хотод нэгэн сонирхолтой кинотеатр байдаг байна. Тус кинотеартын гол онцлог нь гэвэл задгай талбайд байх том дэлгэцэн дээр гарч буй киног 15 том устай халуун ванн дотор орж үздэг аж. Кинотеарт хүмүүс найз нөхдөөрөө нэг үдшийг өнгөрөөж оргилуун дарс шимж алжаалаа тайлдаг байна. Түүнчлэн тус ваннууд дотроо 100 хүн батгаах багтаамжтай бөгөөд үнийн хувьд 40-300 долларын хооронд байдаг байна.
Зохиогч: Урлаг
Дуучин Мадоннагийн том охин Лурдес өдгөө 16 нас хүрч, бусад өсвөр насныхны адилаар бие даан шийдвэр гаргахыг эрмэлзэх болжээ. Ээжийнхээ дүрэм журмаас залхсан Лурдес “Bard” урлагийн коллежид элсэхээр төлөвлөж байгаа сурагтай. Лурдес ээжийнхээ хамт “Material Girl” хэмээх хувцас, гоёл чимэглэлийн брэндийг эзэмшдэг бөгөөд үүнээс олсон мөнгөөрөө коллежийн сургалтын төлбөрөө төлөх гэнэ. Алдарт дуучин Мадоннагийн охин Лурдес гадаад төрхөөрөө ээжийгээ дууриаснаас гадна авьяас, эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй зан чанарыг нь ч мөн хуулбарласан гэмээр адилхан.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын урилгаар Азийн үндэсний хөгжмийн хамтлаг өнгөрсөн 10-р сарын 2-нд монголд ирж 10-р сарын 3-нд Монголын ард түмэндээ зориулж азийн үндэсний хөгжмийн гайхимшигт тоглолтыг толиулсан билээ. Тэрээр БНСАУ-н урлагийн их сургуулиас төрөн гарсан “Asian Music Ensemble” хамтлага Англи, Америк, Солонгос, Ветнам, Япон зэрэг дэлхийн томоохон улс орнуудаар өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд Монгол улсад анх удаагаа ирж тоглолтоо толилууллаа. Тоглолтын хөтлөгчөөр МУУГЗ Т.Сэр-од ажиллаж монголын болоод дэлхийн үндэсний хөгжмийн үүсэл гарал, хөгжил дэвшилийн талаар гайхалтай мэдээллүүдийг хүргэж тус тоглолтыг чимсэн бөгөөд түүний “Онгодын хууч” хэмээх бүтээлийг Asian Music Ensemble” хамтлага Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал уран бүтээлчид хамтран тоглож үзэгчдэдийн баяр бахдал омогшилыг бадраасан юм. Тус тоглолтын зохион байгуулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, БНСУ-ын “СҮРИМ” соёлын сан, “Монгол глобал” групп дэмжигч байгууллагаар ГХЯ-ны Ази номхон далайн газар, “Бунза” центр, “Вансэмбэрүү” кафе нар ажилласан байна.
Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу “Большой театр”-ынхан манай улсад зочлохоор болжээ. ДБЭТ-ын захирал Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын соёлын яамтай хамтран ОХУ-ын “Большой театр”-ын уран бүтээлчдийг эх орондоо урьж тоглуулахаар санал тавьсан нь нааштай шийдэгдэж байгаа аж. Түүнчлэн “Большой театр”-ын уран бүтээлчдийн тоглолтын хуваарь Монголын талаас санал болгосон тоглолтын өдөртэй давхцахгүй бол тус театрын нүүр царай болж буй арав гаруй балетын гоцлоочид ирэх арваннэгдүгээр сарын 2-нд Улаанбаатарт зочлон, ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтарсан гала концерт тавих юм байна.
Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн ертөнцөд олонтоо гаргаж яваа Монголын авъяаслаг хөгжимчин, өнгөрсөн жил “Давтагдашгүй” тоглолтоо таван үдэш тоглож, Монголын рок попод өөрийн гэсэн үл давтагдах өнгө төрхтэй гэдгээ харуулсан хөгжмийн зохиолч Б.Чинбат энэ сарын 17-19-нд Улсын циркт “Эзлэн” шинэ тоглолтоороо өөрийгөө дахин шинээр нээн харуулах гэж байна. Энэ удаад бид түүний симфони оркестрын бүтээлийг сонсохоос гадна Чинбааг найрал хөгжмийн удирдаачаар харах болно. Өнгөрсөн жилийн тоглолт эрч хүчтэй, дуулиан шуугиантай болж байсан.
Нэгэн үе залуусын шүтээн болж тэдэнд зориулсан олон гайхалтай уран бүтээлүүдийг туурвиж байсан дуучин “ВХ” өдгөө уран бүтээлээ завсарлаж хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Түүнийг чадварлаг сайн дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй нь адил чадалтай сайн аав, сайн хань болсон хэмээн фенүүд нь ярих болжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа жаргалтай гэр бүлийнхээ зурагнуудыг үргэлж нэмдэг нэгэн ажээ.
Лорд Байрон Венецид нэгэн оныг үджээ. Гэтэл шинэ он гарахаас өмнөхөн тэрээр Лондонгоос авч гарсан мөнгө нь дуусаж байгааг мэджээ. Тэнд ирснээс хойш хөлслөн суусан Паллацо Мосениго шилтгээнд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан нь мэдээж. Гэхдээ л яаж ч тооцсон тэр их мөнгө зөвхөн байрны хөлсөнд яваагүй байлаа. Ингээд агуу яруу найрагч өдөн үзгээ шүүрэн авч зарлагынхаа тооцоог бодож үзжээ. Ингэтэл тэрхүү зарлагын тооцоо гэдэг нь тэр чигтээ үй олон бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалт байлаа. 200 нэр бичээд Байрон чухам юунд мөнгө нь урсан одсоныг ойлгожээ. Тэр үещ түүний хөршүүд болох язгууртнууд лордын байшин цэнгээний газар болон хувирч байсныг атаархангуй гомдоллосон байдаг. Гэрээр нь дүүрэн хагас нүцгэлсэн хүүхнүүд холхиж, гэрийн эзэнтэй бие биенээсээ өрсөн энгэр зөрүүлэхийг эрмэлздэг байсан болохоор ч аргагүй биз дээ.
Уншигч та бүхэнтэй Ардын жүжигчин А.Очирбат буюу Итгэлт баяныг уулзуулж байна. Түүнийг ахмад уран бүтээлчдээсээ шилдгийн шилдэг хэмээн нэрлэхэд хэн ч маргахгүй байх. Тиймээс “Best of Best” буландаа урьсан юм.
Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг. Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ. Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.
“Playboy” сэтгүүлийн мэдэхгүй хүн байхгүй бизээ. Залуучуудын хүслийг бадрааж байдаг “playboy” сэтгүүлийн тухай содон, сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.