Тун удахгүй сонгодог урлагийн гайхалтай тоглолт эгшиглэх нь ээ. Тоглолтын нэр нь “Recital”. ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ын Ардын жүжигчин Н.Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт Ч.Энхтайван “Recital” анхны бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 19-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд сонгодог үдшийг ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна. Тэрбээр тоглолтоо төгөлдөр хуурч Ц.Мягмарцэрэнгийн хамт хаан хуурын эгшиг дор хүргэхээр зэхжээ.
Зохиогч: Урлаг
“Swwetymotion” хамтлагийн бүсгүйчүүд сүүлийн өдрүүдэд завгүй яваа. Хамтлагийн продюсер Б.Чинбат “Аравт” түүхэн киноны хөгжмийн бүтээлээр тоглолт хийх гээд бэлтгэл ажил, өөрсдийн уран бүтээл гээд тун чиг завгүй ажиллаж байгаа сурагтай. Гэсэн ч тэд фэнүүддээ шинэ клипээрээ бэлэг барьж байгаа юм.
Энэхүү ойн өдрийн салхийг агент 007-гийн тухай 23 дахь киноны албан ёсны саундтрек “Skyfall”-ыг “Грэмми”-ийн хэдэн удаагийн ялагч, Британийн залуу дуучин Адель дуулан хагалж байна.
Бондын тухай ээлжит киноны саундтрекийг Адель дуулна гэсэн яриа өнгөрөх оноос сонсогдож эхэлсэн ба дуучны өгүүлснээр, “Бондын сэдвийн” эргэн тойрон асар их анхаарал төвлөрдөг учраас хариуцлагаас болгоомжлон саналыг тэр дор нь хүлээж аваагүй аж.
“Чи минь байгаа болохоор…” гэсэн тодотголтой “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын зураг бүхий реклам хотын төвийг тэр чигт нь эзэлснийг та лав анзаарсан байх. Рок попын тогоонд чанагдаад 20 шахам жилийн нүүрийг үзэж байгаа ч тэрбээр анхны бие даасан тоглолтоо хийхээр зар түгээгээд байгаа нь энэ. Энэ сарын 12-13-нд болох “Чи минь байгаа болохоор…” тоглолтыг тэсэн ядан хүлээсэн хүн ч олон байгаа юм билээ. Рок попынхны их цугларалтыг хийхээр төлөвлөөд буй “Хурд” хамтлагийн гитарчин Д. Отгонбаяртай ярилцлаа.
“Twilight” киногоороо алдарын оргилд хүрсэн жүжигчин Kristen Stewart ээлжит киногоороо сенсааци тариад байна. “On the road” хэмээх энэхүү кинонд жүжигчин бүсгүй маань нүцгэлж олныг гайхшруулаад байна.
Попын хаан Майкл Жексоны ээж Кейтрин хүүгийнхээ амьдралыг өгүүлсэн ном гаргах болсноо мэдэгдэж байсан. Кейтрин дуу хөгжим сонирхогч олон мянган шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд хүндтэй байр суурь эзлэх хүүгийнхээ дурсамжийг өгүүлэх “Untouchable” нэртэй номыг Америкийн нэрт зохиолч Рандал Саливианаар бичүүлж байгаа гэнэ.
Түүний шинэ ном ирэх арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болох бөгөөд саяхан попын хааны төрсөн өдрийг тохиолдуулж гэр бүлийнхэн нь болон түүний ойр дотныхон олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Түүнчлэн Америкийн “Ховард” театрынхан түүний дурсгалд зориулан бүх цаг үеийн турш эгшиглэж ирсэн Жейксоны хит дуунуудаар видео эвлүүлэг гаргах болсноо мэдэгджээ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын хэлэлцээрийн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд өчигдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д Монгол-Оросын найрамдлын хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийн ёслол боллоо. Уг ёслолд Новосибирск мужийн амбан захирагч В.А.Юрченко, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд В.В.Самойленко, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх ноён И.Н.Аржаев, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарын бичгийн дарга А.А.Александров, Ж.Гүррагчаа, ССАЖ сайд Ц.Оюунгэрэл нар оролцсон юм.
Америкт продюсерийн чиглэлээр долоон жил ажиллаж байгаад ирснийхээ дараа “Давтагдашгүй” тоглолтоо өнгөрсөн жил таван үдэш тоглож, өөрийгөө дахин давтагдашгүй гэдгээ харуулж байсан хөгжмийн зохиолч Б.Чинбат энэ жил өөрийгөө дахин шинээр нээн харуулах гэж байна. Түүнийг энэ удаад 60 хүний бүрэлдэхүүнтэй Улсын симфони найрал хөгжим болон Хилийн цэргийн чуулгын найрал дууны удирдаачаар харах өдөр айсуй.
