Зохиогч: Урлаг

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх түрүүгээ авлаа. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан озэки сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр яллаа.

Read More

Найруулагч Андрей Прошкины “Орда” буюу “Алтан ордны улс” нэртэй шинэ кино Орос даяар нээлтээ сүр дуулиантай хийлээ. Зургаан зууны тэртээх Монголын эзэнт гүрний үеийн үйл явдал өрнөх энэ кино туульсын төсөв 12 сая долларт хүрчээ.

Найруулагчийн хэлснээр дүрүүддээ тохирох жүжигчид хайж тэрээр Ази тивийн хагасыг буюу Монгол, Буриад, Якут, Казахстан, Халимагийг дуусгажээ. Эцэст нь ихэнх дүрүүдийн сонголт Якутад таарсан байна. Зураг авалтад зориулж Бат хааны 1250 онд үүсгэсэн Сарай хотыг сэргээн байгуулжээ. Нийтдээ 20 мянган ам.метр тайз зассан байна. Гэвч энэ киногоороо А.Прошкин түүхийг үгчлэн сэргээх биш, харин эсрэгээрээ шинэ домог зохиох гэсэн юм гэж мэдэгдэв.

Read More

Дэлхийн олон оронд хит болоод буй Өмнөд Солонгосын реппер PSY-ийн “Gangnam Style” нэгэн шинэ амжилт тогтоож, Гиннесийн номонд бүртгэгджээ. Гиннесийн албаны хүмүүсийн мэдээлснээр “Gangnam Style” дуу Youtube сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг эвджээ. Өмнө нь Америкийн электро поп LMFAO-ын “Party Rock Anthem” дуу 1,574,963 хэрэглэгчээс “Like”авч, дээд амжилт тогтоож байсан гэнэ.

Read More

Дэлхий даяар өрнөсөн “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхийн нийтийг хамарсан яруу найргийн томоохон хөдөлгөөн АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилсанаар есдүгээр сарын 29-нд манай гариг даяар өрнөх гэж байна. Соёл, яруу найргийн академиас дээрх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байгаа бөгөөд өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийн 96 орны 550 хот суурины 700 гаруй газарт яруу найраг унших өдөрлөгийг дэлхий даяар зохион явуулсан юм. “100 Thousand Poets for Change” хэмээх энэхүү үйл явдал нь өдий хүртэл дэлхий даяарыг хамарсан хамгийн том үйл явдал юм.

Read More

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп” цомгоо үргэлжлүүлэн шинэ уран бүтээлийн ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ удаад монгол попыг хип хоптой хослуулж байгаа гэнэ шүү.

Read More

УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Ж.Оюундарьтай уран бүтээл болоод бусад асуудлаар ярилцлаа. -“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтран хийж байгаа одоогийн уран бүтээлийн тань талаар яриагаа эхэлье? -“Мөрөөдлийн театр”-ын хамт олонтойгоо хоёр дахь удаа хамтарч ажиллах болсондоо баяртай байна. “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй шоу драмд хамтарч ажиллахаар болсон. Нэг бодлын хүнийг инээлгэж, нөгөө талаар аливааг бодуулахуйц жүжиг маань өнөөдөр /өчигдөр/ нээлтээ хийж байна. Ойрдоо энэ жүжгээ үзэгчиддээ хүргэхээр бэлтгэлээ өдөр шөнөгүй хийлээ. Сурталчилгаандаа дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа “Ганнам стайл” дууг ашигласан. Тоглолтдоо ч гэсэн ямар нэг байдлаар холбогдуулсан байгаа. -Та “Ганнам стайл” дууны клипийг анх хэзээ үзсэн бэ? -Энэ зун л анх…

Read More

“ТВ Коктейль” хамтлагийнхан саяхан шинэ уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгээ 10 хоног үзэгчдийн хүртээл болгон энэ сарын 18-нд хаалтаа хийсэн билээ.

Сүүлийн үед төдийлөн сонгодог жүжиг тайзнаа гараагүй байсан учир үзэгчид энэ төрлийн бүтээлээр цангасан байсан гэж хэлж болно. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг хаалтаа хийж, жүжгийг үзэж чадаагүй олон хүний сэтгэлийг гонсойлгожээ. Харин энэ удаад ТВ коктейль хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр шинэ уран бүтээлээ дахин тайзнаа тавихаар болсон сайхан мэдээг дуулгаж байна.

Read More