Британичуудыг төдийгүй дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж буй “X Factor” шоуны өчигдөр буюу ням гаригийн дугаарт 16 настай охин Элла Хейндерсон шүүгчдийн сэтгэлийг хамгийн ихээр догдлуулж, бүр уйлуулж чадсан гэнэ. 16 настай Элла Хейндерсоныг дуулж эхэлмэгц шүүгчдийн зарим нь өөрийн эрхгүй нулимс унагасан бөгөөд ялангуяа шүүгч Николийн сэтгэл бүр ихээр хөдөлсөн аж. Элла Хейндорсон энэ үдэш “Pussycat Dolls”-ийн “Believe” дууг дуулжээ. Охиныг дуугаа дуулж дууссаны дараа Николь “Охин минь надад үнэхээр чамд хэлэх үг алга.
Зохиогч: Урлаг
2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн нээгдлээ.
Зураач Ц.Отгонбаяр нь Монгол, Японд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Амьдралын мөчлөг” сэдвийг сонгон бүтээлүүдээ туурвисан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ойр дотны хүмүүсээс гадна Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан оролцов.
Сүүлийн үед реп дуучин Psy-ийн “Gangnam style” дуу хөгжмийн ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа билээ. Энэ дууг Өмнөд Солонгосоос эхлээд дэлхий дахинаа 269 сая хүн “Youtube” сайтаар үзжээ. Одоо энэ видео 2,6 сая хүмүүст таашаагдсан гэдгээрээ дэлхийн Гиннесийн рекордыг эвдээд байгаа юм.
Эрвээхий зангиа, цэнхэр костюмаар гоёсон 34 настай реппер Psy морины явдал дээр үндэслэсэн уламжлалт хөдөлгөөнөөрөө ийнхүү дэлхийн рекордыг эвдээд амжжээ. Өмнөд Солонгос болоод Америкийн нэгдсэн Улсад түүний энэхүү дууг дуурайж өөрсдийн хувилбараа гаргасан байна. Өмнө нь Psy Ellen DeGeneres –ийн talk шоунд Бритни Спирсийн хамтаар уригдан оролцохдоо энэ бүжгээ түүнд зааж өгсөн.
ХБК-ийн оюутан, сурагчид Дарханы “Залуучууд” театрт тоглолт хийгээд ирсэн билээ. Явсан ажил хэр бүтэмжтэй байв, орон нутгийн театраар сонин сайхан юу байгаа талаар ХБК-ийн уран сайхны удирдагч С.Энхбулагаас тодруулсан юм.
Энэ онд 15-н жилийн ойн тохиож буй “Sweetymotion”, “Номин талст” нар хамтарсан уран бүтээл туурвиж буй гэдгээ зарлаад байгаа билээ. Тэдний хамтран дуулах шинэ дууны бичлэг эхэлсэн гэнэ. Тоглолтын үдэш эгшиглэх гайхалтай уран бүтээлийн аяыг “Харанга”-ын Чука бичсэн бол үгийг “Номин талст”-ын залуус “Харанга”-ын Лхагваатай хамтран тэрлэжээ.
“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт есдүгээр сарын 29, 30-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас болох бөгөөд тоглолтын тасалбар нь хэдийнээ худалдаанд гаржээ.
Ираны эрх баригчид Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шалгаруулалтад уран бүтээлчдээ оролцуулахгүй гэж мэдэгджээ. Соёлын сайд Мохаммад Хосейнигийн мэдэгдсэнээр, “Буруугүй мусульман” киног эсэргүүцэж байгаагаа ингэж илэрхийлж байгаа юм байна. Тэрбээр ийм шийдвэр гаргахыг мөн лалын шашинт бусад улсуудад уриалжээ. Ираны кино урлаг үүлийн 10 жилд унлтад ороод байгаа гэдэг ч энэ жил Оскарт найруулагч Асгар Фархадийн “Надер Симин хоёрын салалт” кино нэр дэвшээд байсан юм.
АНУ-ын “Billboard” сэтгүүл 21 хүртэлх насны хамгийн нөлөө бүхий оддын жагсаалтыг гаргалаа. Хорин нэгэн уранбүтээлчийн дундаас Канадын залуу дуучин Жастин Бибер жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас Британийн “One Direction” хамтлаг, АНУ-ын дуучин Деми Ловато нар удаалжээ.
Олон улсын жазз хөгжмийн фестиваль Монголд эгшиглэнэ. “Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг “Их талын жазз” олон улсын жазз хөгжмийн наадам ирэх аравдугаар сарын 2-ноос эхлэн дөрвөн өдөр үргэлжилнэ.
Энэ удаагийн наадамд Австрали, Швед, Дани, БНСУ, БНХАУ, Франц, Монголын жазз хөгжмийн уран бүтээлчид оролцох юм байна. Зургаа дахь удаагаа болж буй уг наадмыг өмнө нь хоёр жилд тутамд зохион байгуулдаг байсан бол одоо жил бүр болж байх юм байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэлийн шинэ тушаал гарлаа. Тэрбээр үзэгчдэд хүрч байгаа 40-с дээш үзэгчтэй тоглолт бүр уран сайхны тайлан ирүүлж байх тушаал гаргалаа. Энэ нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 4.2.11 дэх заалт болох төрийн болох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог хангасан соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх боломжийг нэмэгдүүлэх гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
Сүүлийн үед “Click click boom” бүлгээрээ уран бүтээлээ хийж байгаа. Ирэх 7 хоногоос бэлэн болсон 2 клипээ зэрэг цацах байх. Мөн 10 сарын 20-нд Буянт–Ухаа спорт цогцолборт “Click click boom”, болон “Onyx” хамтлагийн тоглолт болно. 3 цаг 30 минут үргэлжлэх уг тоглолт маань ойрд тоглогдоогүй хамгийн гоё хип хоп тоглолт болох байх. Яагаад гэвэл хип хопын алтан үеийн амьд домог болсон “Onyx” хамтлаг Америкаас ирж байна. Тэр утгаараа бүх л насны хип хоп сонирхогчид тэнд цуглах болов уу.