Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа гарынхаа ганц шавиар үргэлж бахархдаг. Тэр нь “Оддын эрэлд-2005” наадмын ялагч, “Universe best songs” наадмын шилдэг оролцогчоор шалгарсан Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян юм. Авьяаслаг, царайлаг дуучин бүсгүй поп хатагтайд хадаг, сүү барин шавь орсноор уран бүтээлийнхээ замналыг эхэлсэн бөгөөд “Давтагдашгүй” нэртэй анхны бие даасан цомгоо хүртэл гаргасан. Ийн поп хатагтайн шавь төдийгүй итгэлтэй туслах нь болсон дуучин бүсгүй Б.Сарантуяагийн уран бүтээлийн ажил, шоу тоглолтод байнга оролцдог давхар ажилтай гэдэг нь мэдээж.
Зохиогч: Урлаг
Сурын төв талбайд Монголын уламжлалт сурын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Монголын сур харваа 2000 гаруй жилийн түүхтэй. Харин Монголын уламжлалт сурын холбоо 2009 онд байгуулагдаж монголчуудын уламжлалт зэвт харвааг системтэй хөгжүүлэх сурталчлан таниулах талаар идэвх, санаачлагатай ажиллаж байгаа юм
Рок попын одод болон Үндэсний их найрал хөгжимчид анх удаа ногоон хивсэн дээгүүр алхах гэж байна. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олон энэхүү ойгоо угтаж, Рок попын оддын их хуралдайг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болно. Тус олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк улсыг зорино.
УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх сарын 7-нд Говь-Алтай, Баян-Өлгийн иргэдэд шинэ уран бүтээлээсээ танилцуулахаар аян замд гарах гэж байна.
Авьяаслаг гитарчин Жорж Деннехи төрөлхийн 2 гаргүй төржээ. Гэсэн ч тэрээр шантарсангүй багаасаа хөлөөрөө хөгжмийн зэмсэг, ялангуяа гитар хөгжмөөр тоглож суран уг хөгжмийн зэмсгийг маш сайн эзэмшиж сурчээ. Тэрээр сургууль дээрээ болон хэд хэдэн газар тоглолт хийгээд амжжээ.
Дэлхийн хамгийн хурдан хүн “Хүн Гөрөөс” хочит Усэйн Болт ирэх олимпийн талаар аль хэдийн бодоод эхлэхийн сацуу реггей хөгжмийг спортын төрөлтэйгөө зэрэгцүүлэх аж. Учир нь тэрбээр шүтэн биширдэг хөл бөмбөгийн “Манчестер Юнайтед” багийн хамгаалагч Рио Фердинандын хамт реггей хэмнэл агуулсан бүтээл туурвих бөгөөд Ямайкийн үндэсний онцлог ч багтах гэнэ. Үүнийгээ хөгжимт кино болгон дэлгэцэнд туурвихаар шийджээ. Усэйн Болт Рио Де Жаниерогийн олимпт алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Хэрэв Бразильд амжилт үзүүлбэл реггей хэмнэл агуулсан бүтээлээ олонд толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Таныг урлагийнхан олон хэлээр дуулдаг, чадалтай хоолойтой, сайн дуучин гэж үнэлдэг юм билээ. Урлагт хөл тавьсан үеэ дурсвал?
-Би I арван жилийг төгссөн. Тухайн үед Монголын Хүүхдийн ордны Ганчимэг багш дээр хичээллэдэг байлаа. Мөн олон уралдаан тэмцээнд оролцож байсан. Одоогийн “Камертон”, “Номин талст” хамтлагийнхан болон дуучин Сокотой хамт уралдаанд оролцдог байсан.
Норвегийн Греакер хотын урлагийн галерей нэрт уран бүтээлч Рембрандтын бар зургийг шуудангаар явуулснаар алдаж орхисноо хүлээн зөвшөөрөв. Тус музейн удирдлага илгээмжийн үйлчилгээ болон даатгалд их мөнгө төлөхгүйн тулд ийм маягаар хэмнэлт хийхийг оролджээ. 1698 онд бүтээгдсэн тэрхүү бүтээлийн үнэлгээ 8600 доллар юм.
Үе үе шүтэн бишрэгчдээ өвөрмөц үйлдлээрээ гайхшруулж бас баярлуулдаг дуучин Lady GaGa фэнүүддээ өөрийн гэртээ авахуулсан гурван дүрс бичлэгийг дэлгэсэн байна.