Зохиогч: Урлаг

Дуучин A-Cool ирэх сард “UB Palace”-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Зөөлөн хайр” нэртэй түүний тоглолтод тун удахгүй хэвлэлтээс ирэх “Зөөлөн хайр“, “Аниргүй итгэл”, ”Энхрий” зэрэг уран бүтээлүүд нь багтсан анхны цомгийн дуунууд болон түүний урын сан дахь хитүүд эгшиглэх гэнэ. Түүнтэй анхны тоглолт болон цомгийнх нь талаар ярилцлаа.

Read More

УДЭТ өвөл цагийн нээлтээ драмын бүтээлийн ноён оргил болсон дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгээр нээх гэж байгаа билээ. 31 жилийн дараа алдарт “Гамлет” жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард тендер зарлаж, театрын отгон найруулагч Н.Наранбаатар ялсан юм. Тэрбээр өчигдөр “Гамлет” жүжигт тоглох жүжигчдийн нэрсийг зарлалаа.

Read More

Монголын анхны загварын телевиз “Загварын суваг”-ийн нээлтэд зориулсан “Forever Fashion” шоу энэ сарын 31-нд болох юм байна. “Нийслэл асар”-т зохиогдох энэ загварын шоунд Франц, Японы нэрт дизайнерууд, загварын салбарын бизнесменүүд оролцох ажээ. Мөн Францын дуучин Ализе Жакоте урилгаар ирж дуу хуураа өргөхөөр болжээ. Шоуны үеэр Францад нэрд гараад буй Монголын загвар зохион бүтээгч ЦолоМөнх буюу М.Цолмандах өөрийн загварын коллекцио толилуулах юм байна.

Read More

“TV cocktail” хамтлаг ирэх сарын эхэнд сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжиг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Уг жүжгийн продюссерээр ажиллаж буй “TV cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяраас жүжгийн талаар тодруулснаа хүргэе.

Read More

Холливуудийн алдарт жүжигчин, дуучин, продюсер “Николь Кидман” өдгөө 45 настай билээ. Тэрээр гоо үзэсгэлэн, залуу төрхөө одоо ч хэвээр хадгалж яваа жүжигчин маань хэр барагтаа сурталчилгаанд тоглоод байдаггүй нэгэн. Харин саяхан алдарт V сэтгүүлийг чимхээр хагас нүцгэлсэн байна. Түүний ийнхүү эрс тэс дүр төрх, сэкси имижийг бүрдүүлсэн эл зургууд нь дэлхий дахинаа шуугиан тариад байгаа билээ.

Read More

Цус сорогчид дурласан бүсгүйн адал явдалт “Twilight” киноны хосууд хоёр тийш болсноосоо хойш анх удаа улаан хивсэн дээгүүр хамт алхахаар болжээ. Энэ тухай Роберт Паттинсон мэдээлсэн юм. Тэрбээр “Ирэх арваннэгдүгээр сард болох киноныхоо сүүлийн ангийн ёслолын үеэр Кристентэй улаан хивсэн дээгүүр алхах болно” хэмээн фэнүүддээ ам гарчээ.

Read More

1.Завхан нутгаараа овоглосон гавьяат жүжигчин С.Батсүх үсний засалтаа өнөө хэр нь өөрчлөөгүй яваа цөөхөн хүний нэг. Хит дуунаас гадна өөрийн гэсэн өнгө төрхөөр урлагийн ертөнцөд байр сууриа эзэлсэн энэ эрхэм гоёлын хослол, үндэсний загвар бүхий чамин хантаазнаас өөр төрлийн хувцас өмсдөггүй. Тайзан дээр өмсдөг гялгар хар гутлаа ч төдийлөн солих дургүй тэрбээр үсний хэв маягаа өөрчлөх тухай ер бодож байгаагүй гэсэн шүү. Богино зассан халимаг үсээ сайтар самначихаад тэргүүнээ гоёсонд тооцдог дуучин маань гурван ч удаа амьдрал зохиосон удаатай. Том хүү нь аавынхаа дуунуудыг дуулж, урлагийн ертөнцөд хөл тавих хүсэлтэй боловч мань эр огт зөвшөөрөөгүй юм билээ. Түүнийхээр, нэгэнт урлагийн хүн болохоор шийдсэн бол тайзан дээр өөрийн гэсэн дуу хоолой, өнгө төрх, авьяас чадварыг харуулах ёстой гэж үздэг учраас тэр гэнэ. Хэн нэгний дуулж, олон түмний хүртээл болгосон хит дуунуудаар өөрийгөө сурталчлах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүст

Read More