Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Поп хатагтайн шавь буюу “ориг” бүтээл
Нийгэм

Поп хатагтайн шавь буюу “ориг” бүтээл

Урлаг Урлаг26/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nasaa_tsas4430035602012-08-25-16-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа гарынхаа ганц шавиар үргэлж бахархдаг. Тэр нь “Оддын эрэлд-2005” наадмын ялагч, “Universe best songs” наадмын шилдэг оролцогчоор шалгарсан Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян юм. Авьяаслаг, царайлаг дуучин бүсгүй поп хатагтайд хадаг, сүү барин шавь орсноор уран бүтээлийнхээ замналыг эхэлсэн бөгөөд “Давтагдашгүй” нэртэй анхны бие даасан цомгоо хүртэл гаргасан. Ийн поп хатагтайн шавь төдийгүй итгэлтэй туслах нь болсон дуучин бүсгүй Б.Сарантуяагийн уран бүтээлийн ажил, шоу тоглолтод байнга оролцдог давхар ажилтай гэдэг нь мэдээж.

Тиймдээ ч поп хатагтайн аялан тоглолтын бэлтгэл ажлыг хангаж, бүхий л асуудлыг нь зохицуулдаг бөгөөд багшийнхаа итгэл найдварыг хүлээсэн авьяаслаг, үнэнч туслагч болохоо сайтар харуулдаг ажээ. Харин поп хатагтай маань шавийнхаа талаар “Би хэзээ ч хуулбар бүтээгдэхүүн гаргахгүй. Сүүлийн үед гарч байгаа энэ одонцоруудаас миний  шавь “А” үнэлгээ авсан ориг бүтээл гэдгээрээ ялгарна” гэж ам бардам өгүүлсэн билээ. Юутай ч, поп хатагтайн “ориг” бүтээл буюу дуучин Л.Насанбуян түүний амьдрал, уран бүтээлийн амьд гэрч гэдэг утгаараа бүх л ажилд нь гар бие оролцдог юм билээ.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.