Зохиогч: Урлаг

Монголын тулааны спортод хагарал үүсээд байна уу. Дэлхийн спортын талбарт сүүлийн хэдхээн жилийн хугацаанд “ММА” буюу холимог тулааны төрлүүд гэрлийн хурдаар эрчээ аван хөгжиж байна. Үүнээс улбаалж тулааны спортын чансаа, тулааны спортын хөгжлөөр нь тухайн үндэстний эрчүүдийг дүгнэх, батлан хамгаалах чадвахыг үнэлэх хандлага анзаарагддаг. Гэтэл мэргэжлийн тулааны спортын “MGL-1”, “ZEV” холбоо нарын дунд хагарал бий болжээ. Хэдхэн хоногийн өмнө “ZEV” холбоотой Мэргэжлийн Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвардорж хамтран ажиллаж, удахгүй болох тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэдгийг хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн билээ. Тэд цаашид олон улсад өрсөлдөх мэргэжлийн тулаанч бэлтгэн, гадны тамирчидтай шууд тоглоход АСА Аваргын дэмжлэгтэйгээр хамтарсан гэдгийг тодотгон хэлсэн. Харин Шидокан каратегийн Монгол дахь салбарын дарга дэлхийн аварга Д.Бямбадорж өөрийн цахим хуудасаараа дамжуулан “Zev” холбоо “MGL-1” холбоотой нэгдэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Read More

Хүн ер нь их давруун амьтан шүү дээ. Гэхдээ л яадгийн давармаар санагдаад байгаа биз. Хажуу хашааны цаадах хашааны айлд очиж утсаар ярьдаг, хар цагаан зурагттай айлд цуглаж суугаад кино үздэг байснаа бодоход технологийн дэвшилд “орооцолдож үхэх” гэж байж л даварсаар, давармаар санагдсаар л. За яадгийн яадгийн. Хэрэглэгч хаан гэдэг биз дээ. Энэ компаниуд томрохоороо их хэцүү юмаа. Тэгээд томуудынх нь үйлчилгээ нь өдөр тутам хэрэг болохыг яана. Жишээ нь Юнител, Юнивишн, Мобиком гэдэг гурван газартай бол үргэлж хэрүүл хийгээстэй. Тэгсэн хэрнээ хэрэглээстэй. Хэрэглэгч хаан гэж бодоод л нэг тийшээ залгахаар л “тэрийг сонгох бол төдийг дарна уу, энийг…

Read More

Монголд арилжааны болон мэдээллийн телевиз байдгаас 90 гаруй нь үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон мэдээ бий. Цаана нь тусгай зөвшөөрөл авчихсан, үйл ажиллагаа нь алдаг оног явж байгаа хэдэн телевиз байгааг мэдэх аргагүй юм.

Read More

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 2009 онд MN25 телевизийн “Ринг” нэвтрүүлэгт орохдоо “Манайхан Чингис хааны тухай кино, жүжиг, дуурь хийж байна. Гэтэл найруулагчид, зохиолчид маань “Монголын Нууц Товчоон”-оос хальж, гарч чадахгүй байна” гэж хэлж байсныг ерөөсөө мартдаггүй юм.

Read More

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн.

Read More

“Lemonade” цомгийнхоо нэг жилийн ойн өдрийн өглөө дуучин Бейонсе залуу эмэгтэйчүүдийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах шинэ зорилгоо танилцуулав. Дуучин бүсгүйн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд Бейонсе “Formation Scholars” гэх урамшууллыг дөрвөн оюутанд олгох тухай дурдсан байв. Урлаг, уран зохиол, хөгжмийн салбарт, эсвэл африк-америк судлалын чиглэлээр суралцаж байгаа, суралцах гэж байгаа, төгсөх гэж байгаа хамаагүй дөрвөн эмэгтэйд тусгай тэтгэлэг олгох гэнэ.

Read More

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Read More

Загварын ертөнцөд хамгийн том нэр хүндтэй “Next top model” шоу нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран эх орондоо амжилттай зохион байгуулж цорын ганц шилдэг оролцогчоо тодруулсан билээ. Тус шоунд зориулж нийт нэг дуу, долоон аялгуу зохиосон нь одоо ч гэсэн үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй дуунуудаар нэрлэгдсээр байгаа юм. Тэгвэл нэвтрүүлгийн сүлд дуу болох “MNTM” хэмээх уран бүтээлийн дуу нь эхэлж гарч олонд хүрээд байсан бол энэ удаад шинэхэн видео клип нь цацагдаж үзэгч түмэнд хүрлээ. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй яваа “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа тус уран бүтээлийн дуучнаар тодорч шинэ уран бүтээл нь өнгөлөг…

Read More

"Кардашьяны гэр бүл" реалити шоу цэнхэр дэлгэцээр гараад бараг арваад жилийн нүүрийг үзэж байгаа. Олон сая шүтэн бишрэгчидтэй болсон ч бас үзэн ядагчид цөөнгүй бий. Тэдний нэг, Холливудын кино зохиолч Жон Жестин Таш "Кардашьяны аллага" нэртэй роман бичиж байгаа бөгөөд түүнийгээ дараа нь кино болгох зорилготой гэнэ. … Харанхуй хонгилд гүнжлэгдсэн Ким Кардашьяны хажууханд нь түүний нөхөр Канье Уэстийг сандалд хүлж… гэж уг зохиол эхэлдэг байна. Телевизийг реалити шоунуудын хараат болгож, "мөхөл"-ийн ирмэгт аваачсан Кардашьяны гэр бүлээс өшөөгөө авах гэж энэхүү зохиолоо бичиж эхэлсэн гэдгээ зохиолч өгүүлжээ. Гэхдээ хошин шог аястай тул Ким хатагтай эмзэглэх ямар ч шаардлага байхгүй гэдгийг…

Read More