Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголын тулааны спортод хагарал үүсэв үү
Сонгодог уран зохиол

Монголын тулааны спортод хагарал үүсэв үү

Урлаг Урлаг28/04/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f099753cf505288f49f73763aaf4137c2166423922017-04-28-11-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын тулааны спортод хагарал үүсээд байна уу. Дэлхийн спортын талбарт сүүлийн хэдхээн жилийн хугацаанд “ММА” буюу холимог тулааны төрлүүд гэрлийн хурдаар эрчээ аван хөгжиж байна. Үүнээс улбаалж тулааны спортын чансаа, тулааны спортын хөгжлөөр нь тухайн үндэстний эрчүүдийг дүгнэх, батлан хамгаалах чадвахыг үнэлэх хандлага анзаарагддаг. Гэтэл мэргэжлийн тулааны спортын “MGL-1”, “ZEV” холбоо нарын дунд хагарал бий болжээ. Хэдхэн хоногийн өмнө “ZEV” холбоотой Мэргэжлийн Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвардорж хамтран ажиллаж, удахгүй болох тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэдгийг хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн билээ. Тэд цаашид олон улсад өрсөлдөх мэргэжлийн тулаанч бэлтгэн, гадны тамирчидтай шууд тоглоход АСА Аваргын дэмжлэгтэйгээр хамтарсан гэдгийг тодотгон хэлсэн. Харин Шидокан каратегийн Монгол дахь салбарын дарга дэлхийн аварга Д.Бямбадорж өөрийн цахим хуудасаараа дамжуулан “Zev” холбоо “MGL-1” холбоотой нэгдэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

   Монголын №1 тулаанчыг тодруулах зорилготой “MGL 1” холимог тулаан, кикбоксын аваргын бүсийн төлөөх тэмцээнийг 2009 оноос анхны тэмцээнээ зохион байгуулж өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болгон тэмцээн зохион байгуулж ирсэн. Өнөөдөр тулааны спортыг хөгжүүлж, Монголд ОУ-ын тамирчдыг авчирч тэмцээн зохион байгуулдаг гээд тулааны спорт сонирхогч, үзэгчид “MGL-1” холбооны удирдлага дор тамирчид багтаж, тэднийг дэмжиж үйл ажиллагаа нь хэвийн явагддаг гэдэг ойлголт хэдийнээ тогтсон байдаг.

   Шидокан каратегийн Монгол дахь салбарын дарга дэлхийн аварга Д.Бямбадорж: Тэрээр анх 1999 онд Япон улсруу мэргэжлийн тамирчинаар явсан бөгөөд тэр үед Монголын Кёкүшинкай каратегийн холбоонд одоогийн бүх аваргууд байсан. Япон улсруу мэргэжлийн кикбоксоор бэлтгэгдэн мэргэжлийн тамирчин болж үнэмлэх авч анхны ялалтыг авсан байсан нь өнөөдрийн мэргэжлийн тамирчид олон улсруу гарах нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор Ц.Амарбаясгалан, Г.Гантөмөр хоёр мэргэжлийн тамирчин болж Япон улсад тоглох болсон. Тиймдээ ч хоёр тамирчин спортынхоо төлөө хүчин зүтгэсээр байна.

   Монголын тамирчдын 70 орчим хувь нь ширэн бээлий клубын тамирчид гэдгийг хэллээ. Тиймдээ ч ирэх 5-р сарын 6-нд өдөр “stand fighting network k-ing” буюу кикбоксын тэмцээн зохион байгуулна. Хоёр холбоо нэгдэж, уулзаж ярилцаж зөвлөлдөж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Мөн Жадамба Нарантунгалаг гавъяат тамирчин ч гэсэн өөрийн жанжин шугамтай мундаг хүн, өнөөдрийг хүртэл “MGL-1” холбоонд байна. Би юу гэж хэлэх гээд байна гэвэл ганц юм хийгээд дуусах биш цаашид үргэлжлэх урт настай ажил хиймээр байна. Үүний тулд нэгдэж болохгүй зүйл байхгүй нээлттэй. Тэрээр үргэлжлүүлэн “ZEV” холбоо сумогийн аварга нэрийг ашиглавал олон улсад амжилт гарна гэж бодож ажлыг эхлүүлж байх шиг байна. “MGL-1” холбоонд ч олон улсаас олон санал ирдэг. Мөн хэвлэлийн хурал дээр сумогийн аварга яг аль холбоог хэлсэн бэ?, Шин нихон кик үү шинэ япон кик үү аль нь вэ Кавасака гэж аль холбооны захирал вэ? Тамирчид үүнийг мэдэх хэрэгтэй. Цаашлаад бүх холбоод өөрсдийн аварга тамирчдыг өөр холбоонд тоглохыг хориглох хэрэгтэй. Харин нэгдсэн нэг том тэмцээнд тамирчдаа оруулж байх зүйтэй болоод байна. Үүнийг бүх холбооны тэргүүлэгч нар бодолцож үзэх хэрэгтэй байна. “MGL-1” холбоо хуралдах цаг болсон гэж тодотгон бичээд байна. Харин тулааны тэмцээнийг олон улсын хэмжээнд хөгжлүүлнэ, дэмжинэ гэдгээ мэдэгдсэн Мэргэжлийн Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж та бүхэн хоорондоо учраа олоод надаар дэмжүүлвэл, дэмжүүл үгүй бол алийг ч дэмжихгүй хэмээн хэлсэн байна.

Үүнээс гадна “Zev” холбооны үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Баярбямба хэлэхдээ Монголд тулааны урлагийн холбоо олон бий, тэдэнтэй яаж хамтран ажиллаж байна гэсэн асуултанд мэргэжлийн спорт гэдэг бизнесийн замаар явдаг. Тэр утгаараа өрсөлдөөн нээлттэй зарчмаар явна. Гэхдээ манай жижигхэн зах зээлд шууд өрсөлдөөд эхлэнэ гэж байхгүй хэмээн хэлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд нэгдэх зайлшгүй шаардлагатай гэдэг ойлголт гарч ирж байна. Уг нь холимог тулааны холбоо нар нэгдэж гадаадад алдартай Аса аварга Д.Дагвадоржтой хамтраад тамирчдаа дотоод, гадаадад таниулж чадах юм бол гадны сайн тамирчидтай тоглох боломж тун ойр болно. Тамирчдын үнэлэмж, шагналын мөнгө ч нэмэгдэнэ. Тамирчид алдар нэртэй болж байж, энэхүү спорт хөгжинө. “Zev” холбоо нь “MGL-1” холбооноос илүү тэмцээн зохион байгуулж чадах болов уу. Үүнийг спорт сонирхогчид л дүгнэх байх. 

М.Буянжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.