Дизайнер Н.Соёлмаа үзэл бодлоо хэнээс ч эмээлгүй хэлчихдэг шударга нь дэндсэн эмэгтэй. Тиймдээ ч хөлсөө дуслуулан байж урласан загварын бүтээлийг нь хөсөр чулуудсан моделиудад алганы амт үзүүлж явсан “боевик” нөхөр гэгддэг.
Тэрбээр нэг хэсэг “Амьдралын амт” нэвтрүүлгийг бэлтгэдэг байсан ч сүүлдээ бүр уйдаж орхижээ. Цаг ямагт амьдралын тухай ярьсаар байгаад залхсан гэх түүнд “Амьдрал гэдэг бөөн философи, ярихаас ч дургүй хүрмээр айхтар хүнд сэдэв” гэсэн.