Зохиогч: Урлаг

Хоолойн чадал чансаагаар рок попынхон дундаа нэлээд урдуур бичигддэг чансаатай уран бүтээлчийн нэг бол “будаг нь

ханхалсан” шинэхэн гавъяат Ж.Алтанцэцэг юм. Хориод жилийн тэртээгээс уран бүтээл туурьвиж, хийсэн бүтээл бүхэн нь олны сэтгэлд нийцдэг түүнийг өнгөрсөн баяр наадмын үеэр гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаахад нь өмнөөс нь баярлах хүн олон байсан нь лавтай. Дуучин гэх нэр зүүчихээд зурагтын дэлгэцээр бараг нүцгэн шахуу бахирч байдаг заримыг бодоход түүний хувьд хийсэн бүтээснээ харин ч оройтож үнэлүүлж байгааг хэлэх хүн олон бий. Шинэхэн гавъяат маань ч өөрөө үүнтэй санал нэг байгаа аж.

Read More

Өнөөдөр 18.00 цагт “Sunrise festival-2012” фестиваль “River beach”-д болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү фестивалийн сүлд дуу нь “Sunrise Anthem-2012” нэртэй.
Фестивалийн үеэр найман DJ өөрсдийн “сэт”-ээр залуусыг доргиож, циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дунд зохион байгуулах олон төрлийн тэмцээн зэрэг сонирхох зүйл олон байх гэнэ. Мөн фестивал рок попын одод, загвар өмсөгчид, жүжигчид ч хүрэлцэн ирэх юм билээ.

Read More

“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын Бадамгэрэлтэй ярилцлаа.

Read More

R&B супер од Бейонсе алдрын оргил өөд тэмүүлсэн амьдралынхаа тухай өгүүлэх баримтат кино хийхээр болжээ. Тэрбээр энэхүү баримтат кинондоо аялан тоглолт, тэр бүр олон нийтэд хүрээд байдаггүй тайзны арын амьдрал, ойр дотныхны ярилцлага гээд олон зүйлийг багтаахаар төлөвлөсөн гэнэ. Эдгээрээс гадна олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь 2011 онд реппер Jay-Z-тэй гэрлэсэн нууцлаг хурим болоод 2012 оны нэгдүгээр сард мэндэлсэн Блю Айви охины тухай байх юм. Мөн дуучин бүсгүй өөрөө киногоо найруулж, продюсерлэх ажээ.

Read More

Шинэхэн залуу уран бүтээлчидээр багаа бүрдүүлсэн “Мөрөөдлийн театр”-ынхан хошин урлагийн олон продакшины тоог нэгээр нэмэхээр болжээ.

Тэд хошин шогийн тоглолт хийхээр шийдсэн байна. Залуус маань тоглолтынхоо бэлтгэл ажилд аль хэдийнэ орсон бөгөөд энэ сарын 25-наас “Тусгаар тогтнолын ордон”-д тоглох юм.

Read More

“Тал хээрийн Ариран” Монголд эгшиглэнэ: Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урилгаар Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан БНСУ-ын Үндэсний Театрын 12 алдартай уран бүтээлчид 8-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж байгаа бөгөөд 2012 оны 8-р сарын 10-ны 15:00 цагаас ТАЛ НУТГИЙН АРИРАН нэртэй хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

Read More

Алфред Хитчкокын “Vertigo” буюу “толгой эргэлт” кино бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор шалгарсан тухай ВВС-д нийтлэжээ.

Британий кино институтээс / BFI / эрхлэн гаргадаг “Sight and Sound” сэтгүүл сүүлийн 50 жилийн турш Канын оршин суугчдаас шилдэг кино шалгаруулах санал хураалтыг явуулсан байна. Тус санал хураалтаар Вертиго 34 хүний саналын илүүтэйгээр тэргүүдсэн бөгөөд найруулагч Хитчкокын хоёр дахь кино тус шалгаруулалтын тэргүүн байрыг эзэлж BFI-ын геннист бичигджээ.

Read More

УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар сүүлийн үед томоохон жүжиг найруулан тавиад байгаа билээ.

Түүнд брэнд хөөцөлдөөд, элдэв гоёлд дурлаж явдаг хүүхнүүд ер таалагддаггүй гэнэ. Тиймдээ ч театрынхаа залуу охидыг энд тэндхийн арга хэмжээнд, элдэв бусаар олны анхаарлыг татах гэж хичээх хэрэггүй гэж сануулдаг гэсэн. “Бие хаа сайтай, хувцас хунар нь нүд гялбуулах шахсан хүүхнүүд зөндөөл таардаг. Тэднийг харахаар дотор муухай оргиод байдаг юм. Өмсч эдэлж байгаа зүйл шигээ өөрийнхөө толгойг бас анхаарч баймаар юм” хэмээн ярьжээ.

Read More

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” кино үзэгчдийн хүртээл болох хугацаа ойртжээ. Тус кино багийнхны мэдээлж буйгаар зураг авалт хэдийнэ 90 хувьдаа хүрсэн байна.

Уг киног Б.Шүүдэрцэцэг болон түүний нөхрийн “Шүүдэр” продакшн бүтээж байгаа бөгөөд зохиолч өөрөө продюссерээр нь ажиллаж байгаа юм байна. Одоогоор кино зураг авалтыг Тэрэлж, Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэ сум, Өвөрхангайн Элсэн тасархайд хийгээд буй аж.

Read More