Нью-Йорк хотын шүүх Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис, Деми Мур нарын охин Скаут Уиллисыг хэрэв тэрээр аравдугаар сарын 2-ноос өмнө нийгэмд тустай хөдөлмөр хоёр хоног хийвэл ялгүй өнгөрч болох юм гэсэн шийдвэр гаргасан байна.
Энэ оны зургаадугаар сарын эхээр 20 настай Скаут бүсгүй Нью-Йорк хотын метроны нэгэн буудал дээр лаазтай шар айраг ууж байгаад цагдаа нарт саатуулагдсан билээ. Хууль сахиулагчдад тэрээр Кэтрин Келли гэдэг хүний бичиг баримтыг харуулжээ.