Зохиогч: Урлаг

“Намайг битгий уучил” жүжгээр олны танил болсон жүжигчин Өөдөө өнгөрсөн жил амаржиж хөөрхөн хүү гаргаснаас хойш намба суух болсон. Жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч, яруу найрагч гээд урлагийн салбарт хүч үзээгүй салбар бараг л байхгүй болсон түүний багын мөрөөдөл нь бүдгэрчээ. Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Насан туршдаа жүжигчин байна гэдэг мөрөөдөл маань жаахан бүдгэрсэн. Яагаад гэвэл би нийгэмтэйгээ зохицож амьдарч байна.

Read More

Манай рок попын хуруу дарам цөөхөн охидын хамтлагуудын тоонд “Sweetymotion” зүй ёсоор багтдаг. Тус хамтлагийн хамгийн хүчирхэг хоолойтой дуучин гэгдэх Сүндэрээ шинэ амьдралаа эхлүүлж байгаа тухай бор шувуу гадуур нисэх болжээ. Америкт долоон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн тэдний араас хөл алдах залуус олонтаа. Тус хамтлагийн Сарнай гэрбүлтэй болсон бол Ганболор нь америк найз залуутай гэх үгээр энэ бүхнээс зайгаа барьсан.

Read More

Монгол Улсад нийт найман телевиз олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингэхдээ Монголын тамирчдынхаа тэмцээнийг бүгд ижил эрхтэйгээр шууд хүргэх бол үзэгчдэд хүртээмжтэй байх үүднээс бусад спорт төрлүүдээ хуваан авч, дамжуулах юм байна. Гэхдээ тэдгээр найман телевизээс MN25 дугаар суваг телевиз давуу эрхтэйгээр бүх спортын төрлийг дамжуулах бол бусад долоон телевиз тус тус таван төрлийн спортын тэмцээн, уралдааныг монголчууддаа шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ хангаад байна.

Read More

Украйны алдарт жүжигчин Богдан Ступки таалал төгслөө. Түүнийг сүүлчийн замд нь үдэхээр төрийн тэргүүн Виктор Янукович, ерөнхий сайд Николай Азаров болон ерөнхийлөгч асан Леонид Кучма, Виктор Ющенко нар хүрэлцэн иржээ. Мөн Оросын төрийн тэргүүн Владимир Путины эмгэнэлийн үгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Виктор Зубков дамжууллаа. Хүндэт эрхэмтэй салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаа Иван Франкогийн нэрэмжит Үндэсний академийн драмын театрт болжээ.

Read More

Энэ хүн бол Дамбийн Дашдондов. Тэрээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний бичсэн олон сайхан зохиол бүтээлийг төр засгаас ийнхүү үнэлсэн. “Ханийн тэнгэр”, “Дуутай хорвоо”, “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ”, “Бурхан ээж”, “Би хөдөөний хүн”, “Уулзах юмсан чамтайгаа”, “Зүүдний шувуу”, “Ээждээ эрхэлмээрээ”, “Ангир буцах намар”, “Хүслийн тойрог”, “Жаахан цэрэг” зэрэг олон дуу нь ард түмний дуулах, сонсох дуртай дуунуудын нэг яах аргагүй болж чаджээ.

Read More

Монгол Урлаг аль эрт дэлхийд тэргүүлэх болсоноо зарлан тунхаглаатхав. Юу болоод өнгөрөө !? гэж үү ?

Ийм юм боллоо. Дуурь хэмээх манайд театраар нь бараг хүн шагайдаггүй эртний Герегийн сонгодог барилга байдгийм. Тэнд энэ ертөнцийн аль ч лабораториос илүү тандалт, туршилт явагддаг аж. Тэр газар ажилладаг монгол хүмүүсийнх нь сарын цалин төр түшигч монгол эрхмийн машиных нь өрөөсөн дугуйны ханшинд ч хүрдэггүй юм гэнэ. Ийм орчин газарт орчлонд хосгүй бүтээгч төрдөг юм байна.

Read More